Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Хүүхдийнхээ сургуулийн амьдралын талаар мэдэхийг хүсвэл

Чөлөөт булан | 2016-03-14

ХХүүхдийн насны үе шат бүр өөр өөрийн онцлогтой, тодорхой бэрхшээлтэй байдаг. Тэдгээр онцлог чанар болон бэрхшээл нь өөртөө зориулсан тусгай хандлагыг шаарддаг. Гэвч эцэг эхчүүд үүнийг төдийлөн анзаардаггүйн улмаас хүүхэдтэйгээ үл ойлголцох нь цөөнгүй бий.

Ялангуяа хүүхдийн ихэнх цагаа өнгөрөөдөг сургуулийн амьдралыг гэр бүлийнхэн нь маш сайн мэдэж байх шаардлагатай. Ингэснээр хүүхэд сургууль дээрээ сурч хөгжихөд таатай байгаа эсэх, хүчирхийлэлгүй, хүүхдэд ээлтэй орчин мөн эсэхийг мэдэх боломжтой.

Гэвч ихэнх эцэг эхчүүд “Сургууль дээр чинь хэр байв” гэсэн жижүүрийн асуулт асууж“Дажгүй, сайн” гэхээс өөр онц хариулт сонсдоггүй. Харин хүүхдийнхээ сургуулийн амьдрал, найз нөхөд, хичээл сурлага, багш нарын харилцаа гэх мэт хүүхдийнхээ тэр бүр ярихыг хүсдэггүй зүйлсийг мэдэхийг хүсвэл дараах асуултуудыг асуугаарай.

1. Өнөөдөр сургууль дээр чинь чамд тохиолдсон хамгийн сайн бас муу зүйл юу байв?
2. Өнөөдөр чамайг юу инээлгэж, хөгжилтэй санагдсан бэ?
3. Хэрэв чамд боломж олдвол хэнтэй хамт нэг ширээнд суухыг хүсч байна, бас хэнтэй хамт суумааргүй байна? Яагаад?
4. Сургуулийнхаа хамгийн “янзтай” газрыг хэлж өгөөч?
5. Өнөөдөр чиний сонссон хамгийн хачирхалтай үг юу байв?
6. Хэрэв өнөөдөр багшийг чинь гэртээ урьвал чиний талаар юу гэж ярих бол, чи юу гэж бодож байна даа?
7. Өнөөдөр чамд хэн хэн тусалсан бэ?
8. Чи хэн нэгэнд тусалсан уу?
9. Шинээр мэдсэн зүйлийнхээ талаар надад яриач?
10. Өнөөдөр чамайг хамгийн ихээр аз жаргалтай болгосон зүйл юу байв?
11. Тэгвэл юу уйтгартай, сонирхолгүй байсан бэ?
12. Хэрэв харь гарагийнхан танай сургууль дээр газардаад хэсэг сурагчдыг авч явахаар болвол чи хэнийг явуулахыг хүсэх байсан бэ?
13. Чи өмнө нь огт харилцдаггүй байсан хүүхдүүдтэйгээ хамт тоглохыг хүсдэг үү?
14. Өнөөдөр багш нараасаа ямар үгийг хамгийн олон удаа сонссон бэ?
15. Сургууль дээр ямар зүйлийг их хийж, ямар зүйлсийг бага хийхийг хүсдэг вэ?
16. Хамгийн их очдог нууц газар чинь юу вэ?
17. Танай ангийн хамгийн хөгжилтэй сурагч хэн бэ? Яагаад?
18. Өдрийн хоол чинь таалагдсан уу?
19. Хэрэв чи багш болвол юу хийх байсан бэ?
20. Танай ангиас хэн нь сургуулиа амжилттай төгсөх бол?
21. Хэрэв чи хэн нэгэнтэй байраа сольж суух боломж олдвол хэнтэй солих вэ,яагаад тэрэнтэй солихыг хүсэв?

Мэдээллийн эх сурвалж: http://eagle.mn/r/6267 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?