Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Монгол ардын үлгэр муухай юу?

Чөлөөт булан | 2016-12-14

Монгол ардын үлгэрүүд хүүхэд айлгамаар, алж хядсан үйл явдал, үг хэллэгтэй, олон янзын мангастай... гэх мэт яриаг та нэг биш удаа сонссон байх. Гэвч ингэж өнгөц харж, мөчид сэтгэж огт болохгүй юм. Үлгэрээс хүүхэд сайн мууг ялгаж, болох болохгүйг танин мэддэг. Өөрөөр хэлбэл хэн нь дайсан, хэн нь нөхөр вэ? гэдгийг өөрийн ухаанаар ялгах чадвартай болно гэсэн үг.

Түүнчлэн монгол үлгэрт бидний ахуй, хэл, соёлын асар их өв бий. Монгол хүн бүр ийм л үлгэр уншиж, үдэш бүр сонсож өссөн. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн ардын үлгэр лүүгээ дайрч давшлахаас илүүтэй хүүхдүүддээ үлгэр уншиж өгөхийн өмнө эрт цагийн дайн тулаантай амьдралын нөхцөл байдлын талаар тайлбарлан ойлгуулах нь чухал.

Мөн эцэг эхчүүд маань хүүхэддээ үлгэрийн ном сонгон авч өгөхдөө энэ ном үнэхээр хүүхдэд зориулсан үлгэрийн түүвэртэй ном уу? Аль эсвэл судлаачдад зориулсан олон төрлийн үлгэрийг багтаасан ном уу? гэдгийг нь сайтар судалж байж авч өгөх хэрэгтэй юм.

Иймээс бид “365 үдэш” үлгэрийн номоор жишээ аван эцэг эхчүүддээ дараах зөвлөгөөг хүргэж байна.

БИД ЯАГААД ЭНЭ НОМЫГ ГАРГАСАН БЭ?

Энэ номыг эрхлэн гаргах болсон шалтгаан бол тун энгийн. Монголчууд бид өвлийн урт орой, зуны шөнийн одтой тэнгэрийн доор үр хүүхдүүдээ тойруулж суулгаад үлгэр туульс хайлж, элдэв сонин сайхныг ярьж өнгөрүүлдэг уламжлалтай байсан тухай бахархан дурсах дуртай. Гэтэл сүүлийн үед завгүй амьдралын хэв маягтай болсон, ажил төрөл чухал байна зэрэг шалтгуудаас болж хуучны тэр сайн сайхан хэвшил заншлууд үгүй болсон талаар энд тэндгүй харамсан ярьцгаах болсон.

Мэдээж, бүх зүйл хуучнаараа үргэлжлэх ямар ч аргагүй учраас өнгөрсөн хуучирснаа орхиж, хэрэгтэй тустай уламжлалаа цаг үеийн хэрэгцээ шаардлагын дагуу шинэчлэн, сайжруулж байж бид цааш хөгжих учиртай. Хүний оюунлаг амьдралын эх үндэс нь чухамдаа хүүхэд ахуй насанд л тавигдах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй хүн байхгүй биз ээ.

Иймээс орой бүр хүүхэддээ аравхан минут зарцуулан ном уншиж өгөх дадал хэвшлийг бий болгох, номыг хадгалан гоёл болгох биш хэрэглээ болгох эрхэм зорилготойгоор энэхүү номыг уншигчиддаа өргөн барьсан билээ.

УНШИГЧИД ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Хамгийн нэгдүгээрт энэ номыг эцэг эхчүүд ХҮҮХДИЙН ном гэж ойлгож байна. Ерөөс бүх эцэг эхчүүд хүүхэддээ ямар ном сонгохоо төдийлэн сайн мэддэггүй. Тийм учраас хамгийн түрүүнд үлгэрийн ном л сонгодог. “365 үдэш” үлгэрийн ном бол хүүхдийн ном биш бөгөөд эцэг эхчүүд нь хүүхэддээ уншиж өгөн, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээр зориулан бүтээсэн тул жин, хэмжээ, фонтын сонголтын хувьд ийм учиртай билээ.

Хоёрдугаарт үлгэр уншиж өгөхдөө хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт аль болох тохируулаарай. Жишээлбэл 2-3 настай хүүхдүүд зураг их сайн уншдаг тул, бичвэр багатай зураг дүрслэл ихтэй үлгэрийг сонгож, зураг дээр тулгуурлан үлгэрээ ярьж өгөх. Харин 4 дээш настай хүүхдүүд үйл явдал чухал тул, нуршилгүй хэт урт биш үлгэрийг сонгох  мөн хүүхдүүд дуртай үлгэрээ дахин дахин сонсдог тул уншиж өгөхөөс бүү түвэгшээгээрэй. Учир нь давталт гэдэг бол тархины холбоосуудыг бэхжүүлэх тархины хөгжлийн гол үйлдэл байдгийг бүү мартаарай.

Гуравдугаарт бид үлгэрээ сонгохдоо амралт, баяр ёслол, цаг агаар, улирал, амьтан, байгаль гэх мэт олон зүйлстэй уялдуулсан тул та ч бас хүүхэддээ уншиж өгөхдөө үүнийг анхаараарай. Жишээ нь: Амралтын өдрүүдэд бусад өдрийнхөөс арай урт үлгэрийг сонгох гэх мэт.

Дөрөвдүгээрт үлгэрийг уншиж өгөх орчин болон уншиж өгч байгаа хүний сэтгэл, хандлагыг хүүхэд маш сайн мэдэрдэг тул хүүхэддээ цаг гаргаж яаралгүй уншихыг хүсье. Ялангуяа зарим нэг урт өгүүлбэрийг, ойлгоход түвэгтэй хэсгүүдийг дахин давтан уншиж өгөөрэй. Хамгийн гол нь битгий яар!. Мөн хэт сунжруулан залхаах хэрэггүй. Богинохон хэрнээ чанартай уншлага. Тэр цаг хүүхдийн тань хувьд аав, ээжтэйгээ хамтдаа өнгөрөөх хамгийн аз жаргалтай мөч гэдгийг сана!.

Тавдугаарт хэрэв та үлгэрт гарах алаан хядааныг дүрсэлсэн үг хэллэгийг хэрэглэхээс татгалзаж байгаа бол доорх мэтээр өөрчлөн уншиж өгөөрэй.
Алах – тулалдаад ялжээ
Мангас – муу талын баатар  
Толгойг нь тасдах – толгойг нь сэлмээр цавчих
Дөрвөн мөчийг нь тас цавчих – хөл гаргүй болгох
Шалзалж алах – халуун усанд түлэх
Толгойг нь авах – толгойг нь сэлмээр цавчих
Нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодох – зодох, шийтгэх, бурууг нь хүлээлгэх гэх мэт.

ХҮҮХДҮҮД ҮЛГЭРИЙГ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВДАГ ВЭ?

Үлгэрийн үйл явдал үг хэллэг хүүхдийн сэтгэлзүйд хүндээр тусах эсэх нь уншиж өгч байгаа юм уу ярьж байгаа хүнээс ихээхэн шалтгаалдаг. Хүүхдэд үйл хөдлөл, үйл явдалаас илүүтэйгээр тухайн үлгэрийн төгсгөл нь маш чухал байдаг. Хүүхэд үлгэрийг өөрийн уран сэтгэмжээр хүлээж авдаг. Та ч мөн адил тийм л байсан гэдгээ санаж байгаа байх. Жишээ нь: арван таван толгойтой атгаалжин хар мангас гэдгийг хүүхэд өөр өөрийнхөөрөө төсөөлдөг байсан. Мангас нь сайн зүйлд садаа болдог хэдий ч мангасыг ялан дийлж тухайн баатрын эр чадал тодордог. Энэ нь хүүхдэд тэмцэх, даван туулах сэтгэлзүйг бий болгодог, аливааг олон талаас нь бодох боломжийг олгодог сайн талтай.

Үлгэр дууссаны дараа хүүхэд тань тэгсэн бол тэгнэ, ингэсэн бол ингэнэ, би байсан бол тэгнэ гэх мэтээр бодож төсөөлж байгааг олонтаа сонссон байх. Ийм үед нь та хүүхдээ урамшуулж, зоригжуулж, миний хүү тэгэх байсан, ингэнэ дээ гэх мэт зөв сайхан руу тэмүүлэх сэдлээр сэтгэл зоригийг нь хөглөж байгаа. Ийм л зүйлсийг хүүхэд үлгэрээс олж авч сурч мэдэж байдаг. Хүүхдэдээ тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх, хэлээд үг авахгүй байгаа зан байдал, дадал хэвшлийг нь төлөвшүүлэх гээд үлгэрээр олгох ач тус олон.

Гадаа цас бударч, жихүүн хүйтэн байгаа ч гэр бүлийн тань уур амьсгал “365 үдэш” үлгэрийн номтой хамт үргэлж халуун дулаанаараа байх болтугай. Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсье!

Хүүхдийн номын “Жангар” редакцын хамт олноос.

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?