Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

ДАРХЛАА САЙЖРУУЛАХ АРГА ЗАМУУД

Чөлөөт булан | 2017-01-12

ДАРХЛАА САЙЖРУУЛАХ АРГА ЗАМУУД 

Багш, эцэг эхэд зөвлөх нь

Б.Батчимэг:Сургалтыг дэмжих ажилтны сургалтын арга зүйч

Өвлийн улиралд хүний биеийн  дархлаа суларч, хүмүүс ханиаданд нэрвэгдэх нь элбэг

болдог. Дархлаа нь заавал бага насны гэлтгүй хүн болгонд байх ёстой. Энэ нь бие организм гадаад орчноос өөрийгөө хамгаалахын тулд дасан зохицох урвалыг хэлж байгаа юм. Аливаа өвчлөлийг үүсгэх нян, бактери, вирус нь бие организмд ороход эрхтэн системд өөрийгөө хамгаалах, өвчлөхөөс сэргийлэх тодорхой хэмжээний системтэй үйл ажиллагаа явагдаж, бактерийн эсрэг тэмцэх бодисыг ялгаруулж байдаг. Ялгарсан бодис бактерийг устгадаг. Дархлааны систем нь нарийн зохион байгуулалттай, бие организмын дархлаа сул байх нь  хүүхдийн өсөлт хөгжилтөд шууд нөлөөлнө. Өвчлөмтгий, дархлаа султай хүүхдийн өсөлт бойжилт бусад хүүхдийг бодвол бие жижигтэй, хөдөлгөөн багатай, ойр ойрхон өвддөг шинжтэй . Гадаад орчны бохирдол,  буруу хооллолт,  тэжээлийн дутагдал, ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа  дархлаа нь сулардаг.

Дархлаа суларсан хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

Дархлаа султай хүүхэд ерөнхийдөө амархан өвчлөмтгий  байна. Юу л болно хамгийн түрүүнд ханиад хүрнэ, хоолондоо дургүй болно. Мөн багахан зэргийн юманд  харшил өгч, амархан харшламтгай болдог. Ер нь гаднаас нь харахад иймэрхүү ерөнхий шинж тэмдгүүд  харагдаж байвал дархлаа унаж буйн хэрэг юм.              

Дархлааг сэргээхэд нойр хоол,хөдөлгөөн хамгийн чухал       

Нойр: Хүүхдийг зөв цагт унтуулах нь маш чухал. Нэг цагийн дутуу нойр 6-р ангийн хүүхдийг 4-р ангийн хүүхэд шиг болгодог.

 Бага насны хүүхдийн унтах цагийнмэдээллийг Стэнфордын Их Сургуулийн Lucile Packard-ийн хүүхдийн эмнэлгээс гаргажээ.

 

Нас

Шөнө

Өдөр

Нийт

2-3 нас

11 - 12 цаг

1 - 2 цаг / 1 цаг

12 - 14 цаг

3-5 нас

10-11 цаг/10-13 цаг

0 - 1 цаг /

5 настайгаас-0 цаг

11 - 13 цаг

5-12 нас

10 - 11 цаг

0

10 - 11 цаг

Хүүхэд бүрийн унтах цаг өөр өөр байна. Гэхдээ шөний унтлагын цаг ихэнх тохиолдолд ойролцоо байх ёстой. Харин өдрийн унтлага өөр өөр байх боломжтой.  Мөн хүүхдийнхээ нийт унтлагын цаг дээр анхаарлаа илүү хандуулаарай.

Хоол: Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүмүүс бид ханиад томуунаас авахуулаад санаа зовох өвчин мундахгүй. Гэхдээ аливаа өвчин туссаных нь дараа биш, тусахаас нь  өмнө сэргийлж байх хэрэгтэй.Хоол хүнсээрээ дамжуулан дархлаагаа сайжруулах нь хамгийн зөв арга.

Эсийн бүтэц зөв байвал хүүхэд өвчлөхгүй. Эсийн бүтэц буруу болохоор  хүүхэд өвчилж байгаа юм. Эсийн бүтцийг зөв байлгахын тулд хүний биед гаднаас орж ирж байгаа хоол хүнсэнд  анхаарах хэрэгтэй. Уураг, амин дэм, эрдэс бодис, ислэг, өөх тос, нүүрс ус, ус гэсэн долоон зүйлийг тэнцүү хэмжээтэй өгөх нь зүйтэй.

Өвчин гэдэг эзэндээ гомдсон эсүүдийн ажил хаялт гэсэн үг. Эсийн бүтцийг зөв болгох хэрэгтэй. Үүний тулд усны солилцоог байнга хийх нь чухал. Ус уухгүй болохоор хүний бие эрхтэн дотор байгаа усаа хадгалж эхэлдэг. Саванд ус хийгээд таглаад гурав хоноход л мууддаг шүү дээ. Хүний бие ус уухгүй болохоор эрхтэн болгондоо ус хадгалдаг.

Усны солилцоо хийхгүй бол уушгиндаа ус хадгалж тэр нь ханиад болдог. Хоолой, эд эрхтнүүд өвддөг. Тухайлбал: 15 кг жинтэй хүүхдэд хоногт 1.5 литр ус заавал уулгах ёстой. Тэгэхээр тархины даралт ихсэхгүй, ханиад хүрэхгүй байж чадна. Хоолоо зөв зохицуулж цагаан будаа, цагаан гурил, хүүхдийн будаа, гоймон, пүнтүүз, төмс зэргийг аль болох идүүлэхгүй байвал сайн. Эдгээр нь нарийн гэдэсний хананд очиж цавуулагдаж өөх тос, судасны хананд их хэмжээний бохирдол үүсгэдэг. Нарийссан судсан дээр цусны урсгал удааширч, зүрхний ачаалал ихэсдэг. Ийм үед хүүхэд амьсгаадаж эхэлдэг юм. Гаднаас орж байгаа амин дэм, уураг тос хангалтгүй болохоор эд эс өвчилж байгаа юм. Зөв бүтэцтэй уургийн бүтцийг засаж байдаг хүнсний бүтээгдэхүүн бол шош, вандуй, дүпү, сүү, бяслаг, тараг зэрэг байдаг. Ислэг ихтэй хоол идэж, ус сайн ууж, хөдөлгөөнтэй байвал хүүхэд, том хүн аль нь ч өвчлөхгүй.

Хөдөлгөөн: Өдөрт 30 минутын идэвхтэй хөдөлгөөнтэй байж биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг 50%-иарбууруулж өгдөг.

Сүүлийн үед хүүхдүүд компьютер тоглоом  тоглож, зурагт их үздэг болсон. Энэ нь хүүхдийг ядаргаанд оруулж, ядаргаанаасаа болоод дархлаа нь сулардаг. Үүнийг эцэг, эхчүүд онцгой анхаарч, зурагт компьютерийн урд суухыг нь хязгаарлаж, цагийн хуваарьтай байлгах хэрэгтэй. Харин агаар, нар салхинд тоглуулж, хөдөлгөөнтэй байлгах нь илүү тустай. Тэднийг ойлгох, харилцан ярилцах, тоглож хөдөлгөөнтэй байлгах  нь хүүхдийн сэтгэл санаа бие бялдрын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Дараах эрүүл мэндийн зөвлөмжийг хүргэж байна.

Эм тариа, эмч гэлгүйгээр хамгийн энгийн аргаар гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх  зөвлөгөөг хүргэж байна.

Ø    Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт  хагас өдрийн хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй.

Ø    Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал, тиймээс  сайтар унтаж амрах хэрэгтэй.

Ø    Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр. /Жич: зөгийн балыг 40 0  -аас доош хэмтэй бүлээн усанд найруулна/.

Ø    Хамраа давсны уусмалаар угаах. Цайны халбагаар тал давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж зайлна.

Ø    Халуун устай онгоцонд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, халуунгүй үед гэдгийг бүү мартаарай.

Ø    Өрөө тасалгаандаа агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе.

Ø    Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.

Ø    Ханиадтай хийх тэмцэлд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг тул түүгээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Мөн В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг.

Ø    Биеийн дархлаагаа сайжруулах бусад олон төрлийн арга хэрэглэх /биеийн тамираар хичээллэх, халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс буцалгаж уух/

Ø    Витамин С хэрэглэх, сармистай шөл уух, утлага хийх, халуун ванн болон саунд сууж болно.

Ø    Зуун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжлэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай , 5-7 хоног дусаана.

Ø    Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг  хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна. Мөн иодийг  шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.

Ø    Улаан манжинг чанаж,  шүүсийг нь халуун  ууна. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана. Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж  хутгаад ам, хамрыг зайлна.

Ø    Орос маягийн саун  маш их хөлс ялгаруулдаг бөгөөд халуун баннад улаан лууванг үрж бага зэрэг зөгийн бал, давстай хольж хийнэ.

Ø    Стакан  халуун усанд 1 цайны халбага далайн давс хийж хамрын нүхийг зайлж угаана.

Ø    Чацарганы  тос 30 гр, календулын уусмал 20 гр, какао 15 гр, зөгийн бал 10 гр, зөгийн лав 5 гр хольж сайтар хутгана. Бэлдсэн бэлдэцнээсээ даавуунд шингээж 20 минутын турш хамартаа бигнүүр хийнэ.

Ø    250 мл усанд  эвкалиптийн уусмалаас 10 гр, зефир 20 гр-ийг  хийж буцалган, өдөрт 2-3  удаа хамрыг зайл.

Ø    Чацарганыг нухаж сайн няцлаад 200 гр усанд 10гр-ыг хийж 30 минут буцалгана. Үүнийг хоолны халбагаар өдөрт гурван удаа уугаарай.

Ø    Цагаан гааны буцалсан шүүсийг мөн ууж болно.

Ø  Том хүн таван ширхэг яншуйг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр уувал хий ханиалга дарагдана.

Ø  Үгдэрсэн архаг ханиаданд цээжин биеийг нь ар өвөр талаас нь хуурай цэмбэн алчуураар улайтал нь үрж зvлгээд дараа нь шар тос түрхэж шингэтэл иллэг хийнэ.

Ø   Шар тосны оронд гахайн дотор өөх хэрэглэж болно. Ингэж үрж тосолсноор цэр ховхор ч эдгэрэх явц тvргэснэ.

Ø  Бас тарвага баавгай. адууны өөхийг ч түрхдэг.

Ø  Сонгины толгой арван ширхэг, сармис нэг булцууг авч жижиглэн хэрчээд сүүнд хийж хөөсөртөл буцалгаад зөгийн балтай хольж уухад тустай. Өдөрт цайны халбагаар 1 цагийн зайтай ууна. Хий ханиадыг эмчлэхийн тулд сонгиныг сармистай хольж жижиглэж хэрчээд, тvvхий сүүнд хийгээд зөөлөртөл буцалгана. Дараа нь бага зэрэг гаатай ургамал, зөгийн бал нэмж хийнэ. Бэлдмэлээсээ цаг тутам нэг халбага ууна.

Ø  500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг орой унтахын өмнө ууна. 

Ø  Чацаргана, аарц сайн уух хэрэгтэй. Ер нь шингэн зүйл их уух сайн.

Ø  1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй.

Ø  Урьдчилан сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг сахих, нус цэрээ ил задгай хаяхгүй, халдвартай хүнээс зайлсхийх, бохир, хүйтэн агаар шууд амьсгалахгүй, даарахгүй, хувцас, гэр байр, ажлын газрын дулааныг тохируулах хэрэгтэй.

Ø  Ханиаднаас өөрийгөө хамгаалж , эрүүл мэндээ хамгаалж өөртөө болон бусад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээрэй.

Ном зүй

1.        ЭМЯ. НЭМТөв, World Health Organization. Нийгмийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүд. Гарын авлага. УБ 2014.

2.        Энхтайван.Б. Зөв хооллож эрүүл амьдарцгаая. УБ 2014.

3.        НЭМХүрээлэн, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн Соросын сан. Хоол тэжээлийн гарын авлага. УБ 2000.

4.        https://biosudlal.wordpress.com/

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?