Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

П.Цэрэннадмид: БМДИ-ийн үндсэн сургалтад суугаад ирсэн багш нар маань их өөрчлөгдөж хандлага нь эерэг болдог

Үйл явдлын мэдээ | 2017-02-20

Боловсролын салбарт 28 жил, үүнээс  ЕБС-ийн захирлаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 1-р дунд сургуулийн гүйцэтгэх захирал П.Цэрэннадмидтай БМДИ-ийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын үеэр уулзаж ярилцсанаа сонирхуулья.

zah5 3

-Сургуулийнхаа талаар товч танилцуулна уу?

Манай Ирээдүй цогцолбор сургууль бол улсын хэмжээний хамгийн анхны бөгөөд хамгийн том цогцолбор сургууль, 3 бага, 2 дунд, 2 ахлах сургуультай. 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтдаа хамрагдаад өнөөдөр 5 дахь өдрөө болж байна, яг одоо цахим сургалт явж байна. Үндсэн сургалтын ач холбогдол маш их. Захирал, удирдах ажилтнууд бол хамгийн их суралцаж хөгжиж байх ёстой хүмүүсийн нэг, энд янз бүрийн насны, ажлын арвин туршлагатай захирлууд цугласан байна, бид суралцахын хажуугаар бусдаасаа суралцаж ,туршлага судалж байгаа нь бас авууштай юм. Энд сурснаа ажлын байран дээрээ хэрэгжүүлэх олон санааг олж авлаа.

Сургуулийн захирал гэдэг бол насанд хүрэгчидтэй ч ажиллаж байна, бас бүх насны хүүхдүүдтэй ч ажиллаж, тэдний суралцах орчин нөхцлийг бүрдүүлдэг хариуцлагатай ажил? Таны ажлын арга барил?

-          Яг үнэн. Бид бол багш сурагч, ажилтан албан хаагч гээд маш олон хүмүүстэй тулж ажилладаг. Бидний үндсэн ажил бол эрхзүйн бичиг баримтын хүрээнд заагдсан ажлыг багшаар хийлгэхээс гадна, ажлын байрандаа сурах боловсрох, ажиллах нөхцлийг хангах хүрээнд багшийг хөгжүүлэх, сургах, мөн нийгмийн асуудлыг нь шийдэх ажлуудыг хийж байна. Энэ бүх ажил мэдээж тухайн удирдах ажилтанд олгогдсон эрх мэдэл, төсвийн хүрээнд хийгдэнэ. Сурагчдын тухайд гэвэл, боловсролын шинэчлэлийн хүрээнд сургахаас гадна төлөвшүүлэхэд анхаарч байна. Тэр тусмаа дунд сургуулийн хүүхэд бие хүн болж төлөвших, би хэн бэ гэдгээ таньж мэдэх чухал нас байдаг. Энэ үед нь хүүхдэд харилцааны, хүмүүжлийн, төлөвшлийн олон ажлыг сургуулийн зүгээс зохион байгуулдаг.

Удирдах ажилтаны манлайллаас багшийн хөгжил хамаарах нь гарцаагүй. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-          Миний хувьд  өөрөөрөө үлгэрлэн дагуулахыг хичээдэг. Удирдах ажилтан өөрөө мэдлэгтэй байх ёстой, өөрөө бүтээлч, ёс зүйтэй байх ёстой, ямар нэг байдлаар шат ахиу байх ёстой. Тэгж байж үлгэрлэн дагуулна.

Боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Яг анхан шатанд ажиллаж, тогоонд нь чанагдаж байгаа хүний хувьд ямар асуудлыг хөндмөөр санагддаг вэ?

-          Сургалт явуулж байгаа байгууллагын хувьд олон жилийн туршлагаас харахад, хүүхдүүдийн хувьд эцэг эхийн оролцоо онцгой чухал. Өнөөдөр хүүхдийн төлөө дан ганц сургууль л явж байна. Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ орхисон. Багш сургууль эцэг эхтэй хамтарч ажиллахыг бүх талаар хичээдэг ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Уг нь энэ нэг талт үйл ажиллагаа биш эцэг эх олон нийт, багш сургууль, хүүхэд оролцсон олон талт үйл явц. Тэгж байж хүүхдээр хүн хийх ёстой юм.

zah5 2

 Тухайлбал, Ирээдүй цогцолбор сургууль энэ тал дээр ямар ажлуудыг санаачлан зохион байгуулж байна?

-          Ирээдүй цогцолбор сургууль бол том сургууль, 450 гаруй багш, 150 ажилтан, нийт 600 гаруй хүний нөөцтэй, 11 мянган суралцагчтай улсдаа тэргүүлэх том сургууль. Долоон сургуулийг 7 гүйцэтгэх захирал удирдаж байгаа хэдий ч нэг бодлого дор зангигддаг. Цогцолбор сургуулийн эрхэм зорилго маань “Багш, хүүхдийг хөгжлийг дэмжигч сургууль”. Энэ бодлого, үйл ажиллагааны маань үр дүн ч гарч байгаа. Бид 2014 онд нийслэлийн хошой тэргүүний сургууль, 2015 онд улсын тэргүүний сургууль болсон. Биднийг нэгдүгээрт, “хүүхдийг хөгжих, төлөвших сургалтын эрүүл таатай орчныг бүрдүүлсэн” хоёрдугаарт нь, сургалтын шинэчилсэн цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж үнэлсэн.  Тэгэхээр бид нарт хийсэн бүтээсэн зүйл байна, цаашид ч олон ажлыг хийх хүсэл тэмүүлэл бий. Ташрамд хэлэхэд, 2017 онд манай сургууль цогцолбор болсны 20 жилийн ой болно. Бид энэ ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байна.

Сургууль дээр хамгийн тулгамдаж байгаа асуудал юу вэ? Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багшийн чанарын асуудал гэх зэрэг олон асуудлын аль нь эн тэргүүнд тавигдаж байна?

-          Ирээдүй цогцолбор сургуулийн хувьд жил болгон сургуулиудаараа явж тайлангаа тавьж мөн багш нараа сонсдог. Багш нарын маань ярьж байгаа зүйл бол улсын төсөв, янз бүрийн төсөл хөтөлбөр, сургууль өөрөө гэх мэтээр олон талаас шийдсэний хүчинд сургалтын орчин сайжирсан, болж байна. Одоо бидний хийх ёстой гол зүйл бол хүүхдийн хүмүүжил, төлөвшил рүү нилээн хандах ёстой. Сурагч сурлагатай, хөгжсөн, төлөвшил сайтай байхын тулд багшийн хөгжлийг анхаарахаас өөр аргагүй. Багш өөрөө хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Багшийн хандлага гэдэг чухал асуудал байна. Цөм хөтөлбөр хэрэгжсэнээс хойш багш нар маань үүнийг  илүүтэй ухаарах болсон. БМДИ-ийн үндсэн сургалтад суугаад ирсэн багш нар маань их өөрчлөгдөж, хандлага нь эерэг болдог. Сургууль дандаа сэдэж чиглүүлэх биш, би өөрөө хөгжих ёстой юм байна гэдгээ гүнээ ухамсарлаж, би өөрөө сэдэх ёстой, санаачлах ёстой гэдгээ ойлгож байна. Яамнаас бүх багш нарыг зөөврийн компьютертэй болголоо, манай сургууль интернэтийн асуудлыг бүрэн шийдсэн, тэгэхээр шинэ мэдлэг мэдээлэл авах, өөрийгөө бие даан хөгжүүлэх нь багшид нээлттэй. Багш сургалтын хэрэглэгдэхүүнээ хэн нэгнээр бэлдүүлэх биш өөрөө сэдэх, гарын доорх материал ашиглах боломж байна. Сургалт бол багшаас бүрэн хамаарч байна.  Цаашид багшийн цалин хангамжийн асуудлыг төрөөс шийдээд өгчихвөл багш ажилаа сайн хийх бүрэн боломж бүрдэнээ гэж бодож байна.

zah5 1

     Манай сургуулийн хувьд багш нарынхаа хөдөлмөрийг үнэлэх олон талт хөшүүргийг хэрэглэдэг. Ажлын амжилтаар нь ур чадварын нэмэгдлийг сараар болон жилээр өгдөг. Багш нарынхаа нүдийг нээх, туршлага судлахад анхаарч саяхан гэхэд сурагчдын амралтаар 20 багшаа БНСУ-ын их дээд болон дунд сургуулиудын үйл ажиллагаатай танилцуулсан гэх мэтээр асуудлыг аль болохоор шийдэх арга замыг эрэлхийлдэг.

Ярилцсанд баярлалаа. 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?