Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Цахим сургалтын албаны дарга И.Батхүү:  Ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 3-дугаар сарын 10-нд хаагдана

Үйл явдлын мэдээ | 2017-02-22

Web zurag

-  Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- 2014 оноос хойш сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг багш мэргэжлээр их дээд сургууль төгссөн, багшаар ажиллах гэж байгаа хүмүүсээс авдаг болсон. Одоо найм дахь удаагийн шалгалт ирэх 3 дугаар сарын 26-нд товлогдоод онлайн бүртгэл эхэлсэн байна. Бүртгэлийг 2-дугаар сарын 10-нд нээж 3 дугаар сарын 10 хүртэл нэг сар үргэлжилнэ. Иргэд онлайнаар бүртгүүлэхдээ shalgalt.itpd.mn хаягаар өөрийгөө бүртгүүлээд, 21 аймаг 9 дүүрэг дээр товлосон шалгалтын төвүүдээс сонгож, улсын хэмжээнд нэгэн зэрэг онлайнаар шалгалтаа өгнө. Шалгалт 2 үе шаттай. Нэгдүгээрт тестийн шалгалт, хоёрдугаарт эсээ бичнэ. Эхний шатны тестийн шалгалтад тэнцсэн хүмүүс эсээ бичнэ.

-Шалгалтын асуулт сэдвүүд ямар чиглэлээр байх вэ?

-Багш мэргэжлээр төгссөн бүх төгсөгчдийн мэдвэл зохих боловсрол судлалсэтгэл судлал, багшлах арга зүй дидактикийн асуултуудаар тестээ зохиодог. Энэ тухай манай itpd.mn цахим хуудасны багшийн хөгжил цэсээс үзэж болно.

-Бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ? Ямар шаардлага тавигдах вэ?

-Бүртгэлийн зөвлөмжтэй сайтар танилцах хэрэгтэй. Багш мэргэжлийн бус хүмүүс хамрагдахгүй. Мөн багшаар төгссөн, ажиллаж байгаад 3-аас дээш жил багшлах ажлаас хөндийрч ажиллаагүй нөхцөлд энэ шалгалтыг өгч байж багшаар ажиллах эрхтэй болно.

-Шалгалтын бүртгэл явц ямар байна. Жилд дунджаар хэдэн хүн уг шалгалтад хамрагддаг вэ?

- Их дээд сургуулийн төгсөлтөөс хамаарч гурав ба наймдугаар сард энэхүү шалгалтыг зохион байгуулдаг.  3 дугаар сард өвлийн төгсөлт харьцангуй бага байдаг тул шалгалт өгөх хүний тоо ч харьцангуй бага, харин найман сард өсөх хандлагатай байдаг. Хоёрдугаар сарын 21-ны өдрийн байдлаар 600 орчим хүн бүртгүүлээд байна. Ташрамд хэлэхэд, хэрвээ та шалгалт өгөх төлөвлөгөөтэй байгаа бол цаг алдалгүй бүртгүүлээрэй. Бүртгэлийн сүүлийн өдрүүдэд хүмүүс идэвхжиж, системд ачаалал хүндрэл учруулах тал байдгийг анхааруулмаар байна.

Дээр дурдсан shalgalt.itpd.mn цахим хуудсанд цээж зураг, шалгалтын хураамж төлсөн баримт, дипломын хуулбар файлаар байх шаардлагатай. Бүртгүүлэхтэй холбоотой зөвлөмжтэй танилцах хэрэгтэй.

Бүртгүүлэгчдэд шалгалтад бэлтгэх боломжийг нээж өгч байгаа. Бүртгүүлсэн эрхээрээ нэвтэрч хувийн мэдээллээ шалгах, засварлах, мөн жишиг тесттэй ажиллах холбоос байгаа.

Шалгалтад 40-н сонгох тест бий. Жишиг тестүүдээс яг тэр чигээрээ шалгалтад ирнэ гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнөх 7-н удаагийн шалгалтад орж байсан тестүүдийг бид жишиг тест болгож өгч байгаа юм. Агуулгын хүрээ нь өөрчлөгдөхгүй, асуулт өөрчлөгдөж орж ирнэ.

Орон нутгийн БСУГ, НБГ, дүүргийн боловсролын хэлтсүүд бидэнтэй 4 дэх жилдээ хамтарч ажиллаж байна. Эдгээр хүмүүс маань туршлагатай тул зохион байгуулалтын түвшинд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байна. Бүх зүйл шалгалт өгөх иргэний мэдлэг чадвараас хамаарах болно. Иймд шалгалтад бүртгүүлэгчдэд ээ шалгалтаа амжилттай өгөхийг хүсье.

Ярилцсанд баярлалаа.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?