Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

IX цэцэрлэгийн багш Ц.Наранцэцэг: Сонсохгүй хоцорвол харамсахаар үнэтэй мэдээллүүдийг өгч байна

2017-04-21

img0001

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад буюу цэцэрлэгт 5 дахь жилдээ ажиллаж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт энэ 7 хоногт явагдаж байна. Сургалт нийт 5 ээлжид хуваагдан бүсчилэн явагдсан бөгөөд Ховд аймаг, Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хот хэмээн үргэлжилж байгаа юм. Дөрөвдүгээр ээлж буюу  Улаанбаатарын сургалтад төвийн бүсийн 85 багш хамрагдсан юм. Сургалтад хамрагдсан зарим багш нарын сэтгэгдлээс хүргэе.

img0002

Өмнөговь аймгийн 1-р цэцэрлэгийн багш Б.Цэцгээ:

-Та мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтаас ямар шинэ мэдээлэл, мэдлэг, чадвар олж авсан тухайгаа товч ярина уу?

-Их хэрэгтэй мэдээллүүд өгч байна. Үнэндээ бид мэдээллээс нэлээд хоцорсон, эсвэл хуучирсан мэдээлэл, онолтойгоо ажиллаж байж. Очоод ажил дээрээ хэрэгжүүлнэ дээ гэсэн олон зүйл сонсож, сурч авлаа. Бас ажил дээрээ хийдэг хэрнээ учрыг нь олдоггүй зүйлс байсан байна. Тухайлбал, цөм хөтөлбөрийн хүрээнд 115 асуулгатай хүүхдийн чадамжийн хүснэгт бөглөдөг, гэтэл энэ асуулгын эцсийн зорилгыг би хувьдаа нээх бодож ч байсангүй, бас мэддэггүй байж, гэтэл учрыг нь олоод, тэр ч байтугай цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга зам шинэ санаатай буцаж байна.

Сургалтын үеэр орсон хичээлүүд дотроос хэрэггүй хичээл гэж ерөөсөө алга. Багш нар маань мэргэжлийн өндөр түвшинд зааж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх хичээлүүд их таалагдлаа. Энэ ойлголтын уг үндсийг сайтар мэдэж авлаа.  Мөн үнэлгээ, хүүхдийг оношлох арга зүй, хүүхдийн хөгжил, мэдээлэл харилцааны технологийг сургалтад ашиглах хичээлүүд миний хувьд маш сонирхолтой байсан. Цахим сургалт мөн үр дүнтэй байсан гэдгийг хэлмээр байна. Ийм чанартай, өгөөжтэй сургалт зохион байгуулж байгаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтд талархал илэрхийлье.

Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгийн багш Ц.Наранцэцэг:

-Би цэцэрлэгт туслах багшаар 6 жил ажиллаж байгаад бүлгийн багш болоод 5 жил ажиллаж байна. Багш нар яг үнэндээ ажлын байран дээр хүүхдүүдээ сайн харж халамжилахаас биш, онолын мэдлэг дутмаг, бас оюутан байхдаа сурч байсан зүйлсээ мартсан байдаг. Энэ сургалтаар тэр бүхэн маань эргэн сэргэж маш их урам зориг авлаа. Сургалтын үеэр олон шинэ санаа олж авч, тэр болгоноо мартахгүйн тулд БМДИ-ээс сургалтад зориулан гаргасан гарын авлагынхаа ар талын талбар дээр жирийтэл тэмдэглэсэн байгаа. Орчин үеийн багш нарт мэдээлэл харилцааны технологи, цахим хэрэглээний талын мэдлэг маш чухал болжээ. Интернэт гээд байдаг л болохоос бид чинь үнэндээ бүрэн дүүрэн тэрийг ажилдаа хэрэглэж, өөрийгөө хөгжүүлж, цагаа хэмнэж сураагүй юм байна.

Би эхний өдрийн сургалтдаа хоцроод ирсэн юм. Гэтэл эхний өдрөөс л олон сонирхолтой зүйл сонсоод эхлэнгүүт, “за би хоцроод байвал хэрэгтэй мэдээллүүдээс хоцрох юм байна” гэж ойлгоод цагаа барих болсон. Хоцорчихвол үнэхээр хайран тийм л өгөөжтэй мэдээллүүдийг бүх багш нар маань өгч байна. Хүний сонирхлыг татаж чадаж байна хэмээн ярьлаа.

 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын 5 дахь ээлж ирэх 7 хоногт Орхон аймагт эхэлнэ. 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?