БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багш байх сайхан

2019-05-03 18:13

“Багш мэргэжилд сайхан тал их байдаг гэдгийг ажлын байран дээр гараад ойлгож байна. Мөн мэргэжлийнхээ онцлогийг таньж мэдээд, өөрөө хичээгээд зүтгээд явбал ололт амжилт их байдгийг ойлголоо. Түүнээс гадна маш хариуцлагатай байх хэрэгтэй бөгөөд хүүхэд хайртай хүн энэ мэргэжлийг сонгох хэрэгтэй юм байна.

БМДИ-ээс зохион байгуулсан нэг дэх жилдээ ажиллаж байгаа газарзүй багш нарын сургалт болж өнөөдөр өндөрлөлөө. Сургалт 2 ээлжээр явагдсан бөгөөд эхний ээлжид 25 багш хамрагдсан бол 2 дахь ээлж 4-р сарын 29-өөс 5-р сарын 03-ны өдөр хүртэл явагдлаа. Хан-уул дүүргийн Солонго SP сургуулийн газарзүйн багш Лхамдолгор ярихдаа:

“Багш мэргэжилд сайхан тал их байдаг гэдгийг ажлын байран дээр гараад ойлгож байна. Мөн мэргэжлийнхээ онцлогийг таньж мэдээд, өөрөө хичээгээд зүтгээд явбал ололт амжилт их байдгийг ойлголоо. Түүнээс гадна маш хариуцлагатай байх хэрэгтэй бөгөөд хүүхэд хайртай хүн энэ мэргэжлийг сонгох хэрэгтэй юм байна. Сургалтын тухайд гэвэл мэргэжил дээшлүүлэх энэ сургалт маш өгөөжтэй сургалт боллоо гэдгийг онцолж хэлье. Бусдаасаа суралцах, цаашид эдгээр багш нартайгаа хамтран ажиллах боломж бүрдлээ. Мөн онлайн сургалт сонголттой байсан нь үнэхээр их давуу тал болсон. Багш нар өөрийнхөө сайн мэддэггүй гэсэн хэсгээ сонгоод суралцсан. Энэ сургалт илүү үр дүнтэй боллоо. Ер нь энэ мэргэжил дээшлүүлэх сургалт ойрхон давтамжтай жил тутам байдаггүй юмаа гэхэд ядаж 3 жилийн дараа ахиад ийм сургалт авбал их сайн байна” гэж ярилаа.       

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019