БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багш мэдээлэл харилцааны технологийг ашиглаж сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж, хөгжих нь

2019-06-04 12:07

Ламжавын Даваадорж Орхон аймгийн Баян–Өндөр сумын ЕБ–ын 13 дугаар сургуулийн дизайн технологийн багш (tb.davka@yahoo.com)

 

    Мэдээлэл харилцааны технологийг боловсролын салбарт өргөн хүрээтэйгээр хэрэглэж байгаа бөгөөд багшийн хөгжилд тэр тусмаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт ажлын байрандаа хөгжихөд чухал нөлөө үзүүлж байна. Учир нь багш нар МХТ мэдээллийг ашигласнаар орчин үе болоод дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй байж, өөрийгөө төдийгүй хамт олноо хөгжүүлэхэд хамгийн чухал сүүлийн үеийн шинэ мэдээллийг хурдан шуурхай хүлээн авч, боловсруулан бусдад дамжуулах боломж бүрдсэн бөгөөд энэ боломжийг цаг тухайд нь ашиглах явдал юм.

   Мэдээлэл харилцааны технологийг мэдлэг бүтээх, түгээх үйл ажиллагааг дээшлүүлэх, сургалтыг үр өгөөжтэй , оновчтой, үр дүнтэй болгох, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх, хэрэгсэл, хүчин зүйл болгон ашиглаж байна.

     МХТийг сургалтад хэрэглэхдээ Мэдээллийн технологийн хичээлтэй залгамж холбоотойгоор сургалтын цахим агуулга, материал бэлтгэх, цахим материал боловсруулахад тавигдах  шаардлагын дагуу боловсруулах нь чухал. Илтгэлдээ өөрийн  хичээлийн агуулга, арга зүйг цахим хичээлээр боловсруулж,  материалуудын жагсаалтыг 4 агуулгын хүрээнд авч оруулав. (Даваадорж .Л.,2015). Багш нарын мэргэжлийг орон нутагт дээшлүүлж ирсэн өмнөх уламжлал, өөрийн аймаг, сургуулийн багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлж буй арга барилд тулгуурлан энэхүү илтгэлийг үзэглэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019