БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багшийн тасралтгүй хөгжлийн зорилго юу вэ?

Хүн хоорондын харилцаа үргэлжид динамик шинжтэй байдаг. Харилцаа, харилцааны явцад бий болох үйлдлийн үр дүнг урьдчилан тодорхойлж, томьёолон тооцоолох боломжгүй. Харилцаа хэрхэн өрнөж, ямар үр дүнд хүрэхийг мэдлэг биш мэдрэмж, онол биш амьдрал, туршлагаас олж авсан ухаанаар зохицуулна. Суралцахуйн үйл явц ийм харилцааны динамик байдал дээр тулгуурлан явагддаг. Тиймээс багшид урьдчилан тодорхойлох боломжгүй үйлдэл, тодорхойгүй нөхцөл байдал, харилцааны нарийн төвөгтэй асуудал элбэг тохиолдоно. Энэ нь багшаас ямар үед, ямар тохиолдолд яах ёстойг тухайн үед нь тааруулан ухаалаг шийдвэр гаргах чадварыг шаардана. Энэ чадвар, ухааныг Аристотель phronesis буюу практик ухаан (pric­tical wisdom) гэж нэрлэсэн (Biesta & Stengel, 2016). Энэ нь эд материал үйлдвэрлэх механик үйл ажиллагаанд шаардагдах “techne” буюу техник ур чадвараас өөр юм. Өнөөдөр багшийн хөгжил, ялангуяа ажлын байран дахь тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагааны туйлын зорилго багшид энэхүү боловсролын практик ухаан (educational wisdom) эзэмшүүлэхэд чиглэгдэх ёстой.

Багшийн тасралтгүй хөгжлийн зорилго дээрх чадварыг эзэмших урьдач нөхцөл, үндэс суурь болох судлагдахууны болон шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадвар, дидактикаар хязгаарлагдахгүй. Жинхэнэ багшлах эрдэм болох энэ практик ухааныг багш ажлын байрандаа бүтээлчээр, тасралтгүй суралцах үйл явцад л эзэмшинэ. Тиймээс багшийн жинхэнэ хөгжил багш ангид хичээл орж эхэлсэн анхны өдрөөс эхэлнэ гэж хэлж болно.

Дэлхий дахинд ч багшийн энэхүү практик чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, үүнийг дэмжих арга зам бол багшийн ажлын байран дахь тасралтгүй хөгжлийг дэмжих явдал хэмээн үзэж байна. Олон улсын түвшинд “өндөр чанартай” хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа “Сингапурын” хэмээгдэх багшийн хөгжлийн загвар ч үүний нэг баталгаа мөн. Сингапурын багшийн хөгжил практик үйл ажиллагаанаасаа суралцах, ажлын байрандаа хөгжих, туршлагаа хуваалцах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг бөгөөд хичээлийн агуулга, үйл ажиллагаатай шууд холбоотой, тасралтгүй, багшийн идэвхтэй суралцахуйг дэмжсэн, хамтын оролцоог хангасан, багшийн хэрэгцээ сонирхолд нийцсэн байдгаараа онцлог юм.

(Darling-Hammond, 2017)

Багшийн хөгжил-мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас:

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2782
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34135
  • Энэ сард 132018
  • Нийт 263633

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019