БАГШ ЯРЬЖ БАЙНА

Дизайн технологийн хичээлийн дадлага ажлын материаллаг хэрэгцээг шийдэж , хичээлийн үр дүнг сайжруулах боломж

2019-06-10 15:43

Түлхүүр үг :  Тогтвортой хөгжлийн боловсрол , төсөлт ажил, арга туршлага

Сэдэв сонгосон үндэслэл :

Бүх шатны боловсролын агуулгыг тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан эх дэлхий, онгон байгалийнхаа баялаг өвийг хайрлан хамгаалах, экосистемийн тэтгэх даацаас нь хэтрүүлэхгүйгээр зохистой хэрэглэх, боловсрол, хүмүүжил, хандлагыг ирээдүй хойч үеийнхэндээ төлөвшүүлэх замаар амьдралын нөхцлийг сайжруулахад чиглэсэн боловсролыг  эзэмшүүлэх шинэ зорилт бидний өмнө тулгарч байна.

Дизайн технологийн хичээл дээр сурагчдын бүтээлч үйл ажиллагааг төлөвшүүлэх, сэтгэн бодох чадвар, урлаж бүтээх эв дүй, сэтгэлгээг хөгжүүлэхэд материалын төрөл, ангилал, олдоц хүртээмжтэй байдал нь өнөөгийн зах зээлийн нийгэмд тулгамдсан асуудал хэвээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд багш бүр өөрийн арга барил, орон нутгийн онцлог, нөөц бололцоонд тулгуурлан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр дизайн технологийн дадлага хичээл материалын эрс хомсдолд явагдаж байна. Үүнээс гарах арга зам нь дахин ашиглах боломжтой материалуудыг ангилан ялгаж, нөөцлөн хадгалж ,зөв зохистой ашиглах, сургуулийн хэмжээнд аян зохион байгуулж, сургалтын материаллаг хэрэгцээг шийдэх бүрэн боломжтой гэж   үзэж энэ сэдвийг сонгож авсан юм.

Зорилго :

     Дадлага ажлын хичээлийн материаллаг хэрэгцээг шийдэж , дахин ашиглах боломжтой материалуудыг ( лааз, хуудсан металл,эвэр яс, хуванцар, мод, цаас, гэх мэт ... ) ашиглаж өөртөө болон бусдад хэрэгцээтэй эдлэл зохион бүтээж хийх , хичээлийн үр дүнг дээшлүүлэх

Зорилт :

  • Дизайн технологийн 6 – 12 - р ангийн хичээлээр  дахин ашиглах боломжтой материалуудыг хэрэглээнд оруулж , бүтээл хийх боломжийг судлах
  • Дадлага хичээлийн үр дүнг дээшлүүлэх арга замыг хайж олох, судалгаа дүгнэлт хийх
  • Гарсан үр дүн, санал шийдлээ мэргэжил нэгт багш нартаа түгээн дэлгэрүүлэх Судалгааны ажлын шинэлэг тал :
  • Дахин ашиглах боломжтой материалыг ашигласнаар, байгаль дахь хог хаягдал багасах, хийсэн бүтээлийнхээ үр шимийг хүртэх, амьдрах арга ухааны арга барил төлөвших
  • Суралцагчдад уламжлалт гар урлал , зан үйлтэй холбоотой урлалын төрлийг таниулах

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019