БАГШ ЯРЬЖ БАЙНА

Шинэ залуу багш нарынхаа мэдлэг боловсрол, ур ухааныг хослуулан хөгжүүлэх нь

2019-06-10 16:03

Орхон аймгийн ЕБС – иудын Дизайн технологи, дүрслэх урлаг, зураг зүйн багш нарын дунд МУ – ын Зөвлөх багш, БТА, Боловсрол судлалын магистр Л. Даваадоржийн нэрэмжит ур чадварын уралдаан 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан шинэ залуу багш нарын мэдлэг боловсрол, заах арга, ур чадварыг дээшлүүлэх, хамтын үйл ажиллагааг сайжруулах, ажлын арга барилаа солилцох зорилготой юм. Ур чадварын уралдаанд 10 сургуулийн  13 багш нар оролцсноо  Дизайн технологийн судалагдахууны агуулгаар 8 –р лаборатори сургуулийн багш Д. Ширнэн тэргүүн байр, 2 –р байр 5 сургуулийн багш С. Лхамдолгор, 3 –р байр 17 –р сургуулийн багш Б. Мягмарзагд, Дүрслэх урлагийн судлагдахууны агуулгаар 3 –р сургуулийн багш С. Цэрэнчимэд тэргүүн байр, 2 –р байр 14 сургуулийн багш Ш. Гантулга, 3 –р байр Орхон эмпати сургуулийн багш О. Мягмарзаяа нар шалгарав.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019