БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багш яагаад тасралтгүй хөгжих ёстой вэ?

Хүний хөгжил нь чухамдаа түүний өөрийнх нь бүтээлч сэтгэлгээ, бүтээлч үйл, хандлага, итгэл үнэмшил, онол- арга зүйн мэдлэг, чадварын үр дүнд явдаг үйл явц учир багшийн хувьд ажлын байрандаа орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт болон нийгмийн болон суралцагчийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан өөрийнхөө онолын мэдлэг, үзэл хандлага, ажлын арга барилаа шинэчлэн сайжруулах үйл явц тасралтгүй байх ёстой.

Өнөөдөр дэлхийн улс орнуудад багшийн тасралтгүй хөгжилд дараах үйл ажиллагааг багтаан ойлгож байна.

Багш ангидаа өрнөж буй суралцах болон багшлах үйл явцыг системтэй судлах арга замууд болох багшийн судалгаа, үйлийн судалгаа зэргийг багтаасан өөрийн судалгаа (self-study)

  • Хичээлээ хамтран төлөвлөх, заах, дүгнэх ажлыг багтаасан хичээлийн судалгаа
  • Багшлахтай холбоотой асуудлаар уншиж, судалсан зүйлээ хуваалцах уулзалт, клубын үйл ажиллагаа
  • Мэргэжил нэгтнүүдийн болон сонирхлын бүлгүүдийн үйл ажиллагаа
  • Менторинг буюу зөвлөн туслах үйл ажиллагаа

Судлаач Swan Dagen & Bean (2014) нар багшийн хөгжлийн түүхэнд дараах 3 давалгаа бий болсон гэж үзсэн байна. Багшийн мэргэжлийн хөгжил нь олон хүчин зүйлсээс хамаарах бөгөөд судлаач Linda Evans “Oxford Review of Education” сэтгүүлд дараах байдлаар тэмдэглэжээ.

  1. Багшийн өөртөө итгэх илтгэл
  2. Багшийн ажилдаа хандах хандлага
  3. Сурагч, эцэг эхтэй харилцах харилцаа
  4. Мэргэжлийн чадвар
  5. Сурагчдын сурлагын дүн
  6. Боловсролын бодлогын хэрэгжилт

Судлаач Desimone (2009) дараах тохиолдолд мэргэжлийн суралцахуй үр дүнтэй байна гэж үзсэн.

  • Агуулга төвтэй байх (content focus) буюу сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн байна
  • Хамтын оролцоо (collective participation) буюу бүх шатны боловсролын болон нийгмийн байгууллага, хувь хүний оролцоог дэмжсэн байх
  • Идэвхтэй суралцахуй (active learn­ing) буюу багш нар дур сонирхол, идэвх санаачилгаараа оролцдог байх
  • Хэрэгжүүлэх боломжтой байх (хугацаа, санхүүгийн хувьд)
  • Боловсролын бодлого, зорилтод нийцсэн байх (coherence)

Судлаач Ч.Байгалмаа багшийн мэргэжлийн практик үйл ажиллагааны явцад бий болох үр дүнг:

  1. Суралцагчдад гарч буй өөрчлөлт- мэдлэг, чадвар, төлөвшилд чанарын өөрчлөлт гарах
  2. Танхим дахь үйл ажиллагааны төгөлдөршил-хүүхдийн оролцоо өргөжиж, сэтгэл ханамж дээшилж, үр дүн нэмэгдэх
  3. Багшлах арга барил, ур чадвар, эв дүй, туршлага нэмэгдэн, өөрийн гэсэн бүтээлтэй болох1 гэж тодорхойлжээ.

 

Өнөөгийн багшийн мэргэжлийн хөгжлийг дараах байдлаар авч үзэх хандлагатай байна.

  1. Конструктивист үзэл баримтлалд суурилна.
  2. Насан туршид суралцах үйл явц
  3. Боловсрол, сургуулийн хөгжлийн гол арга зам бол багшийн хөгжил
  4. Багшийн мэргэжлийн эргэцүүлэл
  5. Бусадтай хамтран ажиллах, харилцан суралцах үйл явц

Боловсролын салбарын өөрчлөлтийн хүрээнд багш боловсролын чанарын асуудал чухал ач холбогдолтойг Европын Холбооны баримт бичгүүдэд онцлон тэмдэглэж байна. Тухайлбал, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллага (OECD)-аас 2010 онд гаргасан “Бүх нийтийн чадамжид оруулах хөрөнгө оруулалт” хэмээх баримт бичигт стратегийн зорилтод багш нар бол хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн туршлагыг хөхиүлэн дэмжих онцгой чухал хүмүүс юм.

Учир нь тэд боловсролын систем хувьсан өөрчлөгдөх хийгээд Европын холбооны мэдлэгт суурилсан эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх болно.

Энэ зорилтын үүднээс Европын холбоо нь багшийн роль, тэдний тасралтгүй суралцахуй болон мэргэжил дээрээ өсч хөгжих үйл явцыг тэргүүлэх ач холбогдолтой зүйл гэж үзэж байна.

Өнөөдөр Европын Холбооны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн байгууллага (OECD)-аас багшлахуйг дараах байдлаар авч үзэж байна. Үүнд3:

  1. Дээд зэргийн мэдлэг, чадвар, дадал шаардсан мэргэжил: Мэргэжлийн шинжлэх ухааны мэдлэг, чадвар төдийгүй сурган хүмүүжүүлэх мэдлэг, багш бие хүний чанарыг дээд түвшинд эзэмшсэн, багшийн ажлыг хийхэд тавигдах стандартыг хангасан байх)
  2. Тасралтгүй, насан туршдаа суралцах нөхцөлд оршин байх мэргэжил: Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжоор хангагдах ёстой. Мэргэжил дээрээ хөгжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг нь урамшуулж байх хэрэгтэй.
  3. Хувьсан өөрчлөгдөх мэргэжил: Нэгэн хэвийн бус, хувьсан өөрчлөгдөх байдал нь багш боловсролын анхан шатны болон ахисан түвшний хөтөлбөрүүдийн гол бүрдэл хэсэг байх болно.
  4. Түншлэлд тулгуурласан мэргэжил: Багш боловсролын үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд нь ажлаа сургалтын байгууллагуудтай хамтарч зохион байгуулах, сургуульд тулгуурласан сургалт зохион байгуулдаг түнш байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Багшийн мэргэжлийн ийнхүү өөр өнцгөөс, шинээр авч үзэх болсон нь сургалтын орчинд багшийн гүйцэтгэх ажил үүрэг нь олон янз болсонтой холбоотой юм.

Багш, мэргэжлийн практик үйл ажиллагаандаа тулгуурлан хөгжихөд түүний сэтгэлгээний арга барил ихээхэн нөлөөтэй бөгөөд ажилдаа хандах сэтгэлгээг өөрчилж ямагт шинээр сэтгэх, түүнчлэн бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээг өөрийн хөгжлийн дотоод хүчин зүйл мөн гэдгийг ухаарч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

“Багшийн хөгжлийг дэмжих хууль” батлагдсанаар багшийн оролцоо, манлайллаа нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн учир мэргэжлийн болон сонирхлын баг, хамтлагаар ажиллах замаар тулгамдсан асуудал, бэрхшээл, шийдэл, арга зам, туршлагаа харилцан ярилцах, хамтран ажиллах боломж бидэнд байна.

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2790
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34143
  • Энэ сард 132026
  • Нийт 263641

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019