БАГШ ЯРЬЖ БАЙНА

Хариуцлагатай эцэг эх ба харилцаа

Хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал байсаар байна. Хүүхэдтэй зүй бус харилцаж байгаа эцэг эх, асран хамгаалагч нь бие хүний хэв шинжийн хувьд эмгэгтэй байдгаас хүмүүстэй харилцах явцад илрэх сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар сул байдаг. Үүний үр дагавар нь хүүхдийнхээ хэрэгцээг үл хайхрах, эцэг эх хүүхдийн хооронд дотно харилцаа алдагдаж, сэтгэл хөдлөлөө хянах, зохицуулах чадваргүй болж эхэлдэг байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 79% нь бидний саналыг сонсдоггүй, 45% нь бидний хэрэгцээг дэмждэггүй, тавьсан асуудлыг шийдвэрлэдэггүй гэсэн байна.

Хүүхэдтэйгээ зүй бус харилцдаг эцэг эхчүүдийн дунд сэтгэл гутрал их илэрдэг байна. Бие хүний эмгэг бүхий хэв шинжийн сөрөг нөлөө, үр дүнгийн улмаас хүүхэдтэйгээ зүй бус харилцаатай эцэг эхчүүдэд туслахын тулд багш та сургуулийн нийгмийн ажилтны үзүүлэх үйлчилгээг эцэг эх рүү чиглүүлэх хэрэгтэй.

Эцэг эхчүүдэд амьдралынх нь явцад сөргөөр нөлөөлсөн зан байдал, нийгмийн болон хувийн үүргээ биелүүлэхэд нь тухайлбал эцэг эх байх, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд нь сөргөөр нөлөөлж байгаа зан байдлыг засах, өөрчлөхөд сургууль, багш нар анхаарлаа хандуулах хэрэгтэй.

   Ливеслигийн харилцаа холбооны талаар онолын ойлголтод тулгуурлан хүүхэдтэй зүй бус харилцаж байгаа асран хамгаалагчдын талаар тэдний бусадтай харилцах харилцаанд бэрхшээл байдгийг олж харж болно. Эцэг эх асран хамгаалагчдын хүүхдэд хандаж байгаа субьектив хандлагаас болоод тэдний харилцаанд дараах үйл явц явагддаг байна. Үүнд:

  • ЭЦЭГ ЭХ НЬ СТРЕССДЭХ, УУРЛАХ, СЭТГЭЛЭЭР ГУТРАХ
  • ЭЦЭГ ЭХ НЬ ӨӨРИЙНХӨӨ УУРЫГ ХҮҮХДЭДЭЭ ШИЛЖҮҮЛЭН АВЧ ҮЗЭЖ ХҮҮХДЭЭ ЗӨРҮҮДЭЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОХ
  • ЭЦЭГ ЭХ НЬ ОЙЛГОЛГҮЙ ШУДАРГА БУСААР ШҮҮМЖИЛЖ, ЗАГНАСНААС БОЛООД ХҮҮХЭД ХАРИУ ЗАН ҮЙЛ ГАРГАХ
  • ХҮҮХЭД УУРЛАЖ БУХИМДСАН ҮЕД ЭЦЭГ ЭХ ӨӨРИЙГӨӨ ХЯНАЖ ЧАДАЛГҮЙ ХҮҮХДЭД УУРАА ГАРГАДАГ БАЙНА.

Эцэг эх хүүхэд хоорондын харилцааны дээрх шинж чанарууд нь цаг хугацааны явцад давтагдсанаар тэдний харилцааны тогтолцоонд тодорхой загвар болон тогтож, үүний улмаас хүүхэдтэйгээ зүй бус харилцах давтагдсан харилцаанууд бий болж эцэг эх хүүхдийн хоорондын харилцаанд бэрхшээл үүсдэг байна.

Ливеслигийн тодорхойлсноор нийгмийн 3 төрлийн харилцааны доголдлыг тус тусад нь авч үзсэн байна.

* Энэ нь хүмүүстэй дотно харилцаа тогтоох чадваргүй, бусдыг өөртөө дасгах болон хүмүүстэй дотносож харилцаа холбоо тогтоох чадваргүй байдлаар илэрнэ.

*  Энэ нь өөрийгөө бусдад эерэгээр ойлгуулж чадахгүй, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх чадваргүй байдал

*  Нийгмийн харилцаан дахь асуудал. Нийгмийн төлөө гэх зан үйл нь хязгаарлагдмал байх, нийгэмшихүйн чадвар муу байхтай холбоотой.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ санаатайгаар зүй бус харьцдаггүй, тэдний итгэлтэй дэмжлэг бүхий харилцааг тогтоож чадахгүй байгаа байдал болон хүүхдэдээ анхаарал тавьж сураагүй , хоорондын харилцааны хангагдаагүй хэрэгцээний улмаас тэд хүүхдэдээ тохирох анхаарал халамжийг үзүүлж чадахгүй байгаад анги удирдсан багш нар анхаарлаа хандуулж, эцэг эхчүүдэд зөвлөн тусалж асуудлыг шийдвэрлэх эерэг арга замуудыг санал болгож тодорхой зорилго бүхий чиглэл даалгавруудыг өгөх хэрэгтэй.
Тухайлбал: Өдөрт 1 цагаас багагүй хугацааг хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх, зураг зурах, тоглоом тоглох, гадуур алхах, дугуй унах, хүүхдийнхээ сонирхол болон найз нөхдийнх нь талаар ярих зэргээр дэмжлэг үзүүлж болно.

Хариуцлагатай эцэг эх ба зан үйл

Хүүхэдтэй зүй бус харьцах явдлыг тайлбарласан онол, урсгалуудыг сэтгэл судлалын загвар, социологийн загвар, нийгмээс суралцахуйн загвар, экологийн загвар гэсэн 4 бүлэгт авч үздэг байна.

* Сэтгэл судлалын онол загвар нь хүүхэдтэй зүй бус харьцах явдлын учир шалтгааныг эцэг эх асран хамгаалагчийн зан үйл, сэтгэл зүйн ба сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүдтэй тухайлбал эцэг эх, насанд хүрэгчдийн сэтгэлийн хөдөлгөөнөө чадваргүй, уураа барьж чаддаггүйгээсээ болоод хүүхэдтэй зүй бус харьцдаг гэж үздэг.

*  Социологийн онол загваруудад хүүхэдтэй зүй бус харьцах явдлыг нийгмийн хүчин зүйл болох нийгэм эдийн засгийн ялгаатай нөхцөл, нийгмээс тусгаарлагдсан байдалтай холбон тайлбарласан байдаг.

*  Нийгмээс суралцахуйн онол хүмүүс муу зүйлийг орчноосоо сурдагтай адил хүмүүст шинэ зүйлийг системтэй сургаж бэхжүүлэх дадал, дасгалын үр дүнд төлөвшүүлж болно гэж үзсэн байдаг. Тухайлбал хүн бусдын хийж буй үйлдлийг харж, даган дуурайх замаар шинэ зан үйлийг сурч, зан үйлийг дэмжсэн орчин бүрдвэл тэр зан үйл давтагдаж хэвшинэ гэж үздэг.

*  Экологийн загвар нь хүний орчны экологийг тогтолцоонд хувааж, нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлсон ба ядуурал, эдийн засгийн хараат байдал, эцэг эхийн ажилгүйдэл, өрх толгойлсон эцэг эх хүүхдээ ганцаараа өсгөх, нийгмээс тусгаарлагдсан байдал, архи мансууруулах бодис элбэг байх зэрэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт үүсэх орчны эрсдэлт хүчин зүйл болдог гэж үздэг. Мөн хүүхдийн амьдран суугаа газар, орон нутгийн нөхцөл байдал нь нөлөөлөх хүчин зүйл болно.

*  Ээнэгшин дасахуйн онол нь эх хүүхэд хоёрын харилцан үйлчлэлийн үр дүн бөгөөд хүүхдийг дөнгөж төрмөгц эхэлдэг бөгөөд хүүхдийн хөгжлийг дагаад үргэлжлэн өөрчлөгддөг. Ээнэгшин дасах үйл явц нь хүүхдийн оюуны чадамжаа бүрэн олж авах, хүлээн авсан мэдээллээ ангилах, ялгах, аливаа зүйлийг уялдаа холбоотой сэтгэх, бусдад итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, өөртөө итгэлтэй болох, стресс бухимдал, асуудлыг эерэг аргаар шийдвэрлэх, хүн бүрт байдаг айдас, санаа зовнилыг даван туулах чадваруудыг дэмждэг байна.

Эцэг эхийнхээ хайр халамж, хамгаалалд өссөн хүүхэд өөртөө болон бусдад эерэг хандлагатай байж илүү их итгэлтэй байдаг байна. Эцэг эхчүүд хүүхдийг хайр халамжаар дутааснаас болоод зарим хүүхдийн биеийн хөгжил хэвийн явагдаж чадахгүйд хүрдэг. Тухайлбал нялх нярай үедээ ээжийн хайр халамжийг амсаагүй өссөн хүүхэд биеийн өсөлтийг дэмжих гормоны дутагдалд орсон байдаг.

Ээнэгшин дасах үйл явц нь дутуу явагдсан болон эцэг эхийн хайр халамжинд өсөөгүй хүүхдэд түрэмгий хэрцгий зан авир гаргах, дүрэм журам зөрчсөндөө гэмшихгүй байх, бусдад итгэх итгэлгүй бусдыг буруутгах арга бодох, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй, бусдаас хамааралтай байх, аливаа асуудалд анхаарал болгоомжтой хандахгүй, анхаарал төвлөрөх хугацаа богино, хийсэн ажлаасаа сэтгэл ханамж авах чадваргүй, өөрийгөө буруутгах, өөрчлөлтийг хүлээн авах чадваргүй, хөгжилтэй цовоо биш, тогтвортой харилцаа тогтоож чадахгүй байх зэрэг нийтлэг зан байдлын сөрөг шинжүүд ажиглагддаг. Нөгөөтээгүүр шалтгаан, үр дүнг ойлгохгүй, логик сэтгэлгээ муутайн дээр нийгмийн чадамжууд сул хөгжсөн, бусдыг сонсох, өөрийгөө илэрхийлэх хэл ярианы чадвар муу байдаг гэдгийг багш, сурган хүмүүжүүлэгчид анзаарч энэ талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэдлэг, мэдээлэл өгч байх нь зүйтэй.

Бүх зан үйлийг хүн сурдаг учраас хүний зан байдлыг өөрчилж болдог талаар Зан үйлийн онол тайлбарласан байдаг. Энэ онол загвар нь хүний зан байдалд нөлөөлж, түүнийг өөрчлөхөд хүргэж буй үйл явдал, орчныг өөрчлөх замаар хүсээгүй зан байдлыг өөрчилж болно гэж үздэг. Эерэг зан үйлийн дахин давтагдах байдал нь дэмжлэг, урамшууллаар нэмэгдэж, зэмлэл шийтгэлээр багасах магадлалтай ба энэ нь суралцахуйн хэлбэр болдгийг та бүхэн анхаарч ажиллаарай.

ХАРИЛЦААНЫ ДАРААХ АЛХМЫГ ТА ХЭРЭГЖҮҮЛЭЭД ҮЗЭЭРЭЙ.  ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН ӨГӨХ БОЛНО

Харилцаа нь хүнийг төлөвшүүлэх, түүний зан үйлийг өөрчлөх чухал хэрэглүүр учраас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ элэгсэг, зөв харилцахаас гадна харилцаанд идэвхтэй оролцох боломжийг хүүхдэд олгох нь тэдний хөгжлийг дэмжиж буй үр дүнтэй алхмууд болно.

Үүний тулд:

  1. Нэгдүгээрт хүүхдийг халамжтай, найдвартай, аюулгүй орчинд өсгөж, сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүүхдийг хайрлаж халамжилна гэдэг нь тэдний өмнөөс бүхнийг хийж өгнө гэсэн үг биш, харин хувийн үүрэг хариуцлагуудыг нь даалгах явдал үүнд багтдаг.
  • Хүүхдийн нас биед тохирсон ажил хийх боломжийг нь өгч, урамшуулж дэмжих хэрэгтэй. Ингэснээр үүрэг хариуцлагаа ухамсарладаг бие хүн болох эхлэл тавигддаг.
  • Хүүхэд өөрт таалагдаагүй, таагүй байгаа зүйлээ зөрүүдлэн сахилгагүй зан ааш гаргаж илэрхийлэхэд томчууд тухайн үеийн сэтгэл хөдлөлийн шалтгааныг олохын оронд “хүчээр” сахилга батыг тогтоох байдлаар асуудалд ханддаг. Уурлаж, хашхирах нь бидний бодож байгаатай адил үр нөлөөтэй биш. Энэ нь зүгээр л чанга дуу чимээнээс цаашгүй.
  • Хувь хүнийг бүрдүүлэгч мөн чанарын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол сэтгэл санаа бөгөөд хүний сэтгэл санаа, сэтгэл хөдлөл нь хэт мэдрэг байдаг ба чанга дуу хоолойд сөргөөр хариу үйлдэл үзүүлээд зогсохгүй, ийм зуршилд өөрийн мэдэлгүй суралцдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Өөрөөр хэлбэл харилцаанд сэтгэл хөдлөл илүү давамгайлж, харилцааг чиглүүлж байдаг гэдгийг ойлгоод л та хүлээцтэй хандахад л болно.
  1. Хоёрдугаарт өдөр бүр хүүхдэд халамж, анхаарлаа хандуулж түүнийгээ харуулдаг байх хэрэгтэй. Үүний тулд дараах алхмуудыг тогтмол хийх нь хүүхдийнхээ хөгжилд оруулж буй асар том хувь нэмэр болно.
  • Ямар нэг зүйлийг хийх гэсэн хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл гаргасан үе бүрд нь урамшуулах хэрэгтэй.
  • Хүүхэд бүртэй хувьчилсан цаг тогтмол гарга. Ингэснээр тэд таны хувьд чухал хүн гэдгээ мэдрэх болно.
  • Үргэлж зааварлах юм уу тэдний өмнөөс шийдвэр гаргах бус харин тэднийг шийдвэр гаргахад нь туслах буюу удирдан чиглүүлээрэй.
  • Хүүхдийн оролцож байгаа, өөрсдөд нь чухал арга хэмжээ, спортын тэмцээн, концерт гэх мэт үйл ажиллагааг нь дэмжиж, эцэг эхчүүд очиж үзэн хүүхэдтэйгээ хамт байх
  • Харилцаагаа бэхжүүлэх боломжийг бий болго. Тухайлбал: Аялал, зугаалга, тоглоом, ууланд алхах, салхинд гарах, хоол хийх, цэцгээ арчлах гэх мэт.
  • Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн эхний зүйл нь аав ээж нь бие биенээ хайрлан хүндэтгэж харилцдаг байх явдал гэдгийг ойлгоорой.

БУРУУ, ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ БА ШИНЭ ХАНДЛАГЫН ЯЛГАА

Буруу, хэвшмэл ойлголт

Шинэ хандлагын үүднээс өгөх тайлбар

Алганы амт үзүүлэхгүйгээр хүмүүжүүлж болохгүй, энэ нь манай уламжлалт арга

Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг зөвтгөх үндэслэл байхгүй. Өвөг дээдсээс дамжиж ирсэн уламжлалаа мэдэхгүй хүмүүсийн өөрийгөө зөвтгөх арга

Хүүхдийг зодох ба загнах нь томчууд эрх мэдлээ алдахгүй байх арга мөн

Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог учраас аажмаар томчуудын нэр хүнд, нөлөөлөл алдагддаг.

“Би зодуулж өссөн ч муу юм алга л байна”

Хүчирхийлэл басамжлалыг зөвтгөх гинжин холбоог үүсгэнэ.

Хүүхдийг зодох нь түүнийг хашраах сайн нөлөөтэй.

Бие махбодын шийтгэл нь хүүхдийн бие сэтгэлийг шархлуулж айдсыг төрүүлэх учраас томчуудаас хөндийрүүлж, тэдний нөлөөллийг алдагдуулдаг.

Зодуулсан хүүхэд дорхноо тайвширч, зодуулж байснаа мартдаг.

Бага насандаа авсан хүүхдийн бие сэтгэлийн шарх нь цаашдаа түүний хөгжил, нийгэмшилд хортой нөлөө үзүүлдэг. Зарим хүүхдэд үл эдгэрэх ул мөр үлдээдэг.

Хүүхэд дуулгавартай байх ёстой

Хүүхэд үзэл бодлоо багаасаа чөлөөтэй илэрхийлж сурах ёстой. Энэ нь түүний үндсэн эрхийн нэг.

Зодох ба загнах нь хүүхдийн алдааг түргэн таслан зогсоож хашрааж байгаа сайн арга.

Бие махбод ба сэтгэл санааны шийтгэл нь богино хугацааны айдас, дарамтыг төрүүлэхээс бус хэтийн төлөвтэй ухаарал, хүндэтгэлийг хүүхдэд төрүүлэхгүй.

Биеэ барьж чадахгүй хүүхдээ зодчихоод, эсвэл загначхаад байх юм.

Өөрийгөө өөрчлөх, сөрөг хэвшлээ засахыг хүссэн хүн бүрт тус болох олон арга бий. Түүнээс томчууд суралцах бүрэн боломжтой.

 Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил сэтгүүл 7-р дугаараас

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2805
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34158
  • Энэ сард 132041
  • Нийт 263656

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019