БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багш ямар хөтөлбөр төлөвлөлтүүд хийх вэ?

2019-07-04 10:30

Хичээлийн хөтөлбөр нь тухайн хичээлийг хөтлөхөд зориулагдсан төлөвлөгөө бөгөөд хичээлийн бүхий л элемент, үйл ажиллагааг багтаасан баримт бичиг юм.
(Allan A.Glatthorn and others, 2012)

  1. Сургуулийн сургалтын хөтөлбөр
  2. Хичээлийн хөтөлбөр
  • Жилийн төлөвлөлт
  • Нэгж хичээлийн хөтөлбөр
  • Ээлжит хичээлийн төлөвлөлт 
  1. Хувийн хөгжлийн төлөвлөгөө

Сургалтыг мэдлэг бүтээх, чадвар эзэмшүүлэх бүхэл бүтэн дидактик үйл ажиллагаа хэмээн үзэж сургалтын зорилгыг тэрхүү үйл ажиллагааны дидактик нэгж байдалтай томьёолно. Өөрөөр хэлбэл бүлэг сэдвээ нэгж хичээлүүдэд, нэгж хичээлээ ээлжит хичээлүүдэд, ээлжит хичээлээ дидактик алхмуудад хувааж болно. Тодруулбал:

  • Боловсролын (боловсролын түвшин бүрийн зорилго, цөм хөтөлбөрийн) зорилго, зорилтууд нь сургуулийн зорилго, зорилтуудтай уялдаатайгаар судлагдахуун, ээлжит хичээл тус бүрээр дамжин хэрэгжинэ. Нэгж хичээл, ээлжит хичээлийн зорилтод хүрэх үр дүн, хүүхэд хөгжүүлэх зорилтоо тусгана
  • Ээлжит хичээлийн зорилт ба дидактик алхмуудыг хүрэх үр дүн, хөгжүүлэх зорилтод дэмжлэг үзүүлэх байдлаар эрэмбэлэн тодорхойлно.
  • Сургалтын хөтөлбөрийг төлөвлөхдөө зорилгоо тодорхойлохоос эхэлнэ. Ингэхдээ боловсролын болон орон нутаг, сургуулийн хувьд, сурагчдад төлөвшүүлэх, хөгжүүлэхийг зорьж буй чадвар, сурагчдын өмнөх мэдлэг, төсөөлөл, сонирхол хэрэгцээнд үндэслэн мэдлэг бүтээх үйл ажиллагааг дэмжих, хандлага төлөвшилд хувь нэмэр оруулахаар тооцно.
  • Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил-Үндсэн сургалтын гарын авлагаас

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019