БАГШ ЯРЬЖ БАЙНА

Ямар хөтөлбөрийг сайн хөтөлбөр гэх вэ?

Боловсролын бодлого, зорилтуудтай уялдсан

  • Хүүхдийн бодит хэрэгцээ, тулгамдсан асуудалд суурилсан
  • Үйл ажиллагааны зорилго, зорилтоо ойлгомжтой, хүрэхүйц тодорхойлсон
  • Залгамж холбоог нарийн гаргасан
  • Сурагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон
  • Сурагчдад гарч болох ташаа ойлголтуудыг тодорхойлж, сэргийлсэн
  • Агуулгаа элментарчилсан
  • Үнэлгээг урьдчилан төлөвлөсөн
  • Үнэлгээний шалгуураа гаргаж тодорхой болсон
  • Сурагчдад юуг, хэзээ, яаж сурахыг мэдээлсэн

Үнэлгээ нь зорилго, зорилт шалгууртаа нийцсэн даалгаврын сантай байх ба түүнийг боловсруулахдаа сургуулийн зорилго ба сургалтын үйл ажиллагаатай нийцэж байна уу, үгүй юү гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй. Судлагдахуун хоорондын холбоо ба жилийн турш зохион байгуулагдах үйл ажиллагаа, сургуулийн арга хэмжээ ба судлагдахуун хоорондын хамаарал, заах агуулга ба өдөр тутмын сургууль дээр өнгөрөөх цаг хоорондын хамаарал, сургуулийн менежментийн загвараар дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд хийх үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө бөгөөд нэг жилийн турш хэрэгжүүлсний дараа сургуулийн зорилго ба үйл ажиллагаагаа нь биелэгдсэн байхаар сайтар тунгаах, хэлэлцэх шаардлагатай. Дээр дурдсан жишээгээр бол “Байгаль орчны боловсрол” болон “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын хичээл орж байгаа боловч сургуулийн орчин бохир, хогтой бол сургуулийн төлөвлөсөн ажил хэрэгжихгүй, суралцагчид хүлээж авахгүй байна гэсэн үг. Хүрээлэн байгаа орчныг судлахдаа байгалийн ухааны хичээлээр байгалийн хуулийн тухай судлах. Мөн байгалийг биеэр мэдрэх арга хэмжээ зохион байгуулж, сургууль дээр хог багасгах талаар өдөр тутам арга хэмжээ авах зэргээр нэгдсэн менежмент, сургалтын жилийн төлөвлөгөөг ашиглан бодит ажил болгон хэрэгжүүлэх нь үр дүнтэй.

Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил-Үндсэн сургалтын гарын авлагаас

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2806
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34159
  • Энэ сард 132042
  • Нийт 263657

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019