БАГШ ЯРЬЖ БАЙНА

Нэгж хичээлийн хөтөлбөр хэрхэн боловсруулах вэ?

Нэгж хичээл гэдэг нь хүүхдийн суралцах явцад гүйцэтгэх үйл ажиллагааны дарааллын “нэгдэл” гэсэн утгатай. Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах нь багшийн бие даасан, бүтээлч үйл ажиллагаа бөгөөд багш хүсэл эрмэлзэл, зорилготойгоор дээрх “нэгдэл”-ийг бий болгосон зохистой хөдөлмөрийн үр дүн юм. Сургууль хангалттай туршлага хуримтлуулж, жил бүр хэрэгжүүлж болохуйц нэгж хичээлийн төлөвлөлттэй болдог ч хүүхдийн бодит байдлаас шалтгаалан дахин хийх, сайжруулах шаардлага үргэлж гардаг.

  1. Сургуулийн хөтөлбөр, жилийн сургалтын төлөвлөгөөг харгалзан үзэх
  • Тухайн сургууль өмнөх жилийн үнэлгээ, асуудалдаа үндэслэн суралцагчийн ямар чадварыг хөгжүүлэхээ зорилго зорилтдоо тусган тодорхойлно.
  • Сургуулийн зорилго, зорилт судлагдахуун, хичээл, үйл ажиллагаа бүрээр дамжин хэрэгжих боломжийг сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгасан байна
    1. “Хүүхдийн сонирхол, хэрэгцээ”, “Багшийн хүсэл зорилго”, “Хэрэглэгдэхүүний онцлог, шинж чанар”-ыг тооцон төлөвлөх
  • “Хүүхдийн сонирхол, хэрэгцээ, өмнөх төлөв байдал”-ыг чухалчилбал тэдний хийж гүйцэтгэх идэвхтэй үйл ажиллагааг оновчтой тусган хэрэгжүүлэх боломжтой.
  • “Багшийн хүсэл зорилго”-ыг чухалчилбал эзэмшүүлэхийг зорьж буй мэдлэг, чадвар, төлөвшүүлэхийг хүсэж буй зан чанар, хандлагыг тодорхой болгох боломжтой.
  • Хэрэглэгдэхүүн нь хүүхдийг сэдэлжүүлэх, чиглүүлэх, суралцахуйд дэмжлэг үзүүлэх материал юм. “Хэрэглэгдэхүүний онцлог, шинж чанар”-ыг чухалчилбал асуудал шийдвэрлэх болон шинжлэн судлах үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэхийг таамаглах боломжтой.
  1. Суралцахуйн зорилгодоо уялдуулан агуулгын хүрээг сонгоно. Дидактик анализ хийж агуулгаа сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.
  • Агуулгын хамгийн гол амин сүнс нь юу вэ? Ямар суурь ойлгол,т суурь зарчим, гол хууль ямар шалгуур, арга барил чадварыг тухайн агуулгаар төлөөлүүлэн дэвшүүлж байгаа вэ?
  • Сонгосон агуулгын чухам юу нь хүүхдэд чухал, амьдралд нь хэрэгцээтэй вэ?
  • Хэрэгцээ ба агуулгын амин сүнсдээ тулгуурласан агуулгын бүтэц нь ямар байх вэ?
  • Агуулгаа хэрхэн бүтэцчилбэл сурагчдад энгийн, ойлгомжтой, сонирхолтой, гол зүйлдээ анхаарлыг нь хандуулсан, мэтгэлцээн үүсгэсэн, мэдлэг бүтээх үйлийн орчныг бүрдүүлж чадах вэ?

Сурагчдын сонирхол хэрэгцээ, өмнөх мэдлэг төсөөллийг тооцож, сурагчдад ойлгомжтой, болгохын тулд агуулгыг элментарчилж бүтэцчилэх хэрэгтэй. Үүний тулд:

  • Бүлэг сэдвийн агуулга нь эзэмшүүлэх чадамж, сурах арга барилд хувь нэмэр оруулахуйц бүхэллэг байна.
  • Нэгж хичээлийн агуулга нь тодорхой багц мэдлэг, чадвар, аргын тухай үйлийн баримжаа олж авах, эзэмших, хөгжүүлэхэд чиглэгдсэн байна
  • Ээлжит хичээлийн агуулга нь нэгж хичээлийн тодорхой нэг дидактик нэгжийг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдлаар сонгох нь зүйтэй 
  1. Нэгж хичээлийн бүтцийг гаргахдаа: Хүүхэд төвтэй, асуудал шийдвэрлэх болон шинжлэн судлах хэлбэрийн сургалтыг төлөвлөхөд дараах хоёр зүйлийг анхаарна.
  • Хүүхдийн идэвхтэй бөгөөд шантралгүйгээр асуудлыг шийдвэрлэх, шинжлэн судлах үйл явцыг өрнүүлэхийн тулд тэдний хүсэл эрмэлзэл болон эргэлзээг мэдэрч, оновчтой зохион байгуулах
  • Асуудал шийдвэрлэх, шинжлэн судлах үйл ажиллагаагаар дамжуулан багш сургалтын зорилгоо биелүүлэх:

Хүүхэд идэвхтэйгээр хичээлд оролцож, багшийн төлөвлөсөн агуулгыг аяндаа эзэмшихүйцээр нэгжийг боловсруулахад бэрхшээл тохиолдоно. Юуны түрүүнд хүсэл эрмэлзэл болон эргэлзээнээс нь хүүхдэд ямар үйл ажиллагаа шаардагдахыг бодож үзнэ. Дараа нь үйл ажиллагааны явцад тохиолдох янз бүрийн нөхцөл байдал, түүнийг шийдвэрлэхэд чиглэсэн хүүхдийн асуудал шийдвэрлэх, шинжлэн судлах арга барил, цаашлаад хүүхэд бүрийн сурч мэдвэл зохих зүйлийн боломжит хувилбаруудыг тооцож, олон талаас нь урьдчилан таамаглах шаардлагатай. Мэдээж үүний сацуу сургуулиас тогтоосон агуулга, эзэмшүүлэхийг зорьж буй мэдлэг, чадвар, төлөвшүүлэхийг хүсэж буй зан чанар, хандлагыг харгалзан үзэх нь зүйтэй.

  1. Нэгж хичээлийн бүтэц тохиромжтой эсэхийг шинжлэх 

Юуны өмнө нэгжийг бүрдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг бодсоны дараа үйл ажиллагаа тус бүр нь хүүхэд ухамсарлан ойлгоод, аяндаа хийж гүйцэтгэн оролцох боломжтой эсэхийг судална. Эсрэгээрээ бэрхшээлтэй байвал үйл ажиллагааны дарааллыг өөрчлөх, өөр үйл ажиллагаа нэмэх, хасах зэргээр нэгжийг улам боловсронгуй болгож сайжруулах боломжтой. Цаашилбал үйл ажиллагаа тус бүрд зарцуулах хугацаа, сургалтын орчин, сургалтын хэлбэр, сургалтын тогтолцоо, сэдэв хоорондын залгамж холбоо гэх мэт олон өнцгөөс нэгжийн бүтэц тохиромжтой эсэхийг шинжилнэ. 

Багш хичээлээ төлөвлөхдөө дараах асуултад хариулах шаардлагатай. Үүнд:

 

Хөтөлбөрийн бүтэц

Асуулт

Гол санаа

Хэрэгцээ, зорилго

Яагаад?

Яах гэж үүнийг судалж байгаа вэ? Ямар хэрэгтэй вэ?

Агуулга

Юу?

Юуг судлах вэ?, юуг мэддэг чаддаг болох вэ?, ямар чадварыг хөгжүүлэх вэ? Хаанаас эхлэх вэ?

Арга зүй

Яаж?

Яаж, ямар арга замаар, ямар дидактик шийдэл хийж энэ мэдлэг чадварыг эзэмших/эзэмшүүлэх вэ?

Хэрэглэгдэхүүн

Юугаар?

Юу ашиглаж яаж хийх вэ?

Үр дүн, үнэлгээ

Юунд?

Юунд хүрэх вэ? Явцын ба үр дүнгийн үнэлгээг хэзээ, ямар аргаар, ямар хэрэглэгдэхүүн ашиглан хийх вэ? Юуг үнэлэх вэ?, Хүүхдийн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилд гарч буй өөрчлөлтийг үнэлэх үү? Мэдлэгийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөнийг үнэлэх үү? Хичээлээ үнэлэх үү? Эдгээр үнэлгээг юунд яаж ашиглах вэ? зэрэг олон асуудлууд урган гарна.

 Ээлжит хичээлийг хэрхэн төлөвлөх вэ? 

Багш жилийн төлөвлөгөө, улирлын төлөвлөгөө болон бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөр түүний зорилго, зорилттой уялдуулан ээлжит хичээлийн төлөвлөлтөө боловсруулна. Хичээлийг төлөвлөхөд дараах зүйлсийг анхаарна. Тухайлбал:

 

Сургагчид

 

  • Ангийн сурагчдын мэдлэг, чадварын түвшин ямар байна?
  • Ямар нэгэн тусгай дэмжлэг, тусламж шаардлагатай сурагч байна уу?
  • Энэ сэдвийн талаар сурагчдийн өмнөх мэдлэг, өмнөх төсөөлөл нь ямар байна вэ?
  • Сурагчдыг бүлгээр хуваарилахад бүлгийн хүүхдүүдийн харилцаа ямар байна, сургалтын явцад тусалж байна уу эсвэл с аад болж байна уу?

Сэдэв

 

  • Энэ сэдвийг ойлгоход ямар үндсэн мэдлэг шаардлагатай вэ?
  • Ямар чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болох хичээл вэ?
  • Хичээлээс тодорхой ямар үр дүн гарах ёстой вэ?
  • Энэ сэдвийн холбоотой ямар ташаа ойлголтууд байдаг вэ?
  • Энэ хичээл жил ба улирлын төлөвлөгөөний аль хэсэгт хамаарах вэ?

Бүтэц

 

  • Хичээлийн эхэнд, дунд болон төгсгөлд ямар үйлийг төлөвлөх вэ?
  • Сурагчид бие дааж ажиллахад, хосоороо болон бүлгээр ажиллахад ямар боломжууд өгөгдсөн байна?
  • Хариулт авах шаардлагатай ямар түлхүүр асуултууд /холбох, гол, / байна?
  • Ямар хэрэглэгдэхүүн шаардлагатай вэ?
  • Хичээлийн ялгарах гол онцлог юу вэ?

Үнэлгээ

 

  • Өмнөх мэдлэг чадварыг хэрхэн илрүүлэх вэ?
  • Явцын үнэлгээний ямар арга, техник, ашиглах вэ?
  • Хичээлийн аль хэсэгт суралцагчдад илүү дэмжлэг хэрэгтэй вэ?
  • Эцсийн үнэлгээнд бэлтгэх ямар боломжууд байх вэ?

Багш

 

  • Хичээлийн чанарыг сайжруулахад багшид ямар мэдлэг чадвар хэрэгтэй вэ?
  • Багш хичээлийг заахдад болон төлөвлөсөн бүх ажлуудыг хийхдээ (өөрийнхөө мэдлэг чадварт) хэр итгэлтэй байна вэ?
  • Багш ангийн сурагчидтай ямар харилцаатай вэ?
  • Өмнөх хичээлүүд дээр болж байсан уг сэдэвтэй болон тухайн ангийн сурагчидтай холбоотой ямар онцлог зүйлүүдийг багш хичээлдээ оруулсан байна?

Хичээлийг бэлтгэхдээ жил, улирлын төлөвлөгөө, суралцахуйн зорилттой уялдуулж бэлтгэнэ. Ээлжит хичээлийн төлөвлөлт нь улирал, нэгжийн төлөвлөгөөнөөс гарч ирсэн байх шаардлагатай бөгөөд тухайн үеийн сургалт, заах арга, ангийн онцлогтой уялдуулан зарим өөрчлөлтүүдийг хийнэ.

Хичээлийн явцад төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах

Багш хичээлийг цааш үргэлжлүүлэхээс өмнө сурагчид зааж байгаа зүйлсийн гол утгыг ойлгож мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд энэхүү гол ойлголтуудыг шалгах түлхүүр асуултуудыг багш төлөвлөн бэлтгэх нь хичээлээ үнэлэх үндсэн хэлбэр юм.

Явцын үнэлгээ хийхэд төлөвлөсөн асуултуудад сурагчид хэрхэн хариулж байгаа нь хичээл дээр хийгдэх дараа дараагийн алхам, даалгавар, үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.

  • Суралцагчид явцын үнэлгээнийн даалгавар, асуултад хариулж буй байдал, тэдний оролцоо, мэдлэг бүтээх үйл явцад үндэслэн шаардлагатай бол багш хичээлийн явц, төлөвлөгөөг өөрчилнө. Иймд шаардлагатай үед хичээлийн төлөвлөгөөг өөрчлөхөд бэлэн уян хатан боловсруулах шаардлагатай.
  • Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил-Үндсэн сургалтын гарын авлагаас

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2813
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34166
  • Энэ сард 132049
  • Нийт 263664

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019