БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багшийн гарт ирээдүй бий учраас бидэнд боломж байна

2019-10-09 10:46
  • 2019 оны Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан Дорнод аймгийн 12-р сургуулийн багш Д.Оюумаатай Солонгос улсын боловсролын тогтолцоо хүүхдүүдийг багаас нь хүнлэг зөв хүн байхад хэрхэн багш нар сургаж хүмүүжүүлж байгаа арга аргачлал гээд сонирхолтой сэдвээр ярилцлаа.
  • Багш солилцооны хөтөлбөрийн зорилго болон чиглэлийг хэрхэн тодорхойлж харж байна вэ? Та ямар зорилгоор энэ хөтөлбөрт хамрагдсан бэ? Багш солилцооны хөтөлбөрийн үр дүнг хэрхэн илэрхийлэх вэ?
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгээс 2013 оноос эхлэн “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах шинэ аргазүй, туршлагыг түгээн дэлгэрүүлэх хөгжүүлэх зорилгоор онол практикийн бага хурлыг зохион байгуулж ирсэн. Энэхүү онол практикийн бага хуралд судлагдахууны багаар сүүлийн 5 жил манай сургууль амжилттай оролцож “Хичээлийн судалгааг түгээн дэлгэрүүлэгч “ хамт олноор  шалгарч байсан. Мөн өнгөрсөн хичээлийн жил бага боловсролын математик судлагдахууны багаар  “Алхам алхмаар сурагчдыг  бүтээлч үйлд сургах нь” аргазүй маань бусдад нөлөө болохуйц,  үр нөлөөтэй илтгэлээр шалгарч,  Багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрх авч,  Солонгос улсад 3 сар туршлага судлаад “Монгол улсынхаа үндэсний  ёс заншил, уламжлал, дэлхийн өвд бүртгэгдсэн  түүхэн  соёлоо сурталчлаад  ирсэндээ баяртай байна. Олон соёлт улс орнуудтай багш солилцооны хөтөлбөр нь хамтрагч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа болон багш суралцагсдын сургах, сурах үйлийн чанарыг сайжруулах, дэлхий дахины боловсролын чадамжийг дээшлүүлэх зорилготой.

Уг хөтөлбөрт хамрагдсан багш нь харилцагч орныхоо сонгогдсон сургуульд 3 сар байрлаж өөрийн улсын түүх соёлын хичээл зааж ,тухайн сургуулийн бие бүрэлдэхүүний нэг хэсэг болж, боловсрол сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Хөтөлбөрийн үр дүн нь олон улсын соёл, боловсрол ба дэлхийн иргэний боловсролыг сайжруулах төдийгүй сурган хүмүүжүүлэгчдийн дэлхий дахинд өрсөлдөх чадвар чадамжийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. 

  • Багшлахуй, арга зүйгээ сайжруулах ямар гаргалгаа олж харав? Сурсан мэдсэн зүйлээ бусад багш нартайгаа хуваалцана уу?
  • Бага ангиас нь эхлэн  өөрийн улс орны соёлоороо хүүхдийг хувь хүн болгон  хүмүүжүүлэх, эерэг зан чанарыг эзэмшүүлэх, нийгмийн хамтач сэтгэлгээнд сургах, бусдын эрх ашгийг хүндэлдэг, эх оронч сэтгэлгээтэй дэлхийн  өрсөлдөх оюуны чадамжтай хүүхдийг бэлтгэх  нь боловсролынх нь онцлог үйл явдал байлаа.Мөн даяарчлалын боловсролын чиг хандлага, улс орны хөгжил, нийгмийн соёл, хүмүүсийн харилцаа, хандлага, сурах ба сургах үйлийн орчин, сургалтын менежмент, сурган хүмүүжүүлэх арга барил зэрэг  олон гайхалтай санааг Монголдоо нутагшуулж болохуйц  туршлагуудыг мэдэж авлаа.
  • Сургуулийн жилийн төлөвлөгөөнд  7 хоног бүр хүүхэд  бүр хэвшүүлэх  уриатай, хийх ажлууд төлөвлөгдсөн ба яг төлөвлөгөөний дагуу ажлууд нь явагддаг багш хүүхдэд ямар ч дарамтгүй сургалт зохион байгуулдаг нь гайхамшигтай   байлаа.
  • Сургуулийн соёл ,сургалтын үйл ажиллагааг хичээлд суух явцад   болон хичээлийн бус цагаар ажиглахад: нэг хүүхэд бусдаа удирдан мэндэлдэг, алжаал болон анхаарал тогтворжуулах алга ташилт анги бүрт дадал, хэвшил болсон. Ангиудын самбар нь эелдэг харилцааг эрхэмлэсэн хүүхэд бүрт зөвлөн туслах, дотно зөвлөгч  
  • Хүүхэд бүрийг бага наснаас нь эхлэн нийгмийн үйлчилгээнд оролцоход дэг журам, сахилга бат, бие биенээ сонсох, бие дааж сургах, тэвчээртэй байх, бусдаас суралцах, бусадтай эерэг  харилцах,  хамтарч ажиллах, цаг баримтлах зэрэг чадваруудыг чөлөөт аяллын амьдрах ухааны сургалт зохион байгуулдаг.
  • Цэцэрлэгээс нь эхлэн улсынхаа соёлыг бага багаар заадаг. Нэгдсэн үндэсний хөтөлбөртэй. Сургуулийн соёлд суралцахад сайн сурахаас илүү сайн хүн болгох ёс суртахууны хичээл  3-6-р ангид  судалдаг б номыг орчуулагчийн хамтаар хөрвүүлж авсан . Бүлэг сэдвийн гарчиг, эхүүд нь маш ойлгомжтой энгийн үгээр хүүхэд бүрт нөлөөлөх боломжтой, дасгал даалгаврууд нь хүүхдэд “Би гэж хэн бэ? Би чи хамтдаа нэгэн ертөнцийг бүтээх эерэг бодол, энгийн харилцааг бий болгох сонирхолтой туршилтаар тайлбарласан хэрэгжүүлэх зүйлээ заавал төлөвлөгөө гарган бичих, үр дүн биелэлтээ тооцох зарчмыг бага наснаас нь эхлэн олгож байгаа нь өнөөгийн  Солонгос улсын хөгжил, нийгмийн соёлын илрэл болж байна.
  • Сурах бичигтээ амжилтад хүрсэн хөдөлмөрч хүмүүсээр түүхэн намтрыг жижиг хэмжээтэй ойлгомжтой оруулж өгсөн. Зөв шударга, нүүр бардам явахын тулд эерэг зөв амьдрахын утга учир, хүний эрхийг дээдлэх, агуулгыг багтаасан.
  • Хүүхэд бага байх тусмаа арчилгаа авдаг. Хүүхдийг багаас нь оношилж амьдралын наад захын биеэ авч явах соёлд сургах, анги хамт олонд өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, найрсаг харилцааг эрхэмлэх, хийсэн зүйлээ ухаарах, бусдаас уучлал гуйж сурах гээд хичээлээр олгогдохгүй амьдралаас сурах мэдлэгийг алхам тутам өөрийн гэсэн арга барилаар шавь нартаа зааж, үнэлэн тооцож, завгүй ажиллаж байгаа багшийн ярилцлагаас Солонгосын боловсролын сургалтын тогтолцоо, багшлах явцад юуг анхаарах вэ? гэдэг олон сайхан аргазүйг олж харсан.
  • Сурч мэдсэнээ бусад багш нар болон сурагчиддаа хэрхэн түгээж ажиллахаар төлөвлөж байна вэ?
  • Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд 2019 оныг ”Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид судлах “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулга, арга зүйг тусгах, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа “ Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглүүлэх“ эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншил, байгаль орчноо хайрлан хамгаалахыг сурталчлан дэлгэрүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр болсонд маш их баяртай байна. Учир нь Монголдоо очоод хэрэгжүүлнэ гэсэн үйл ажиллагаанууд маань энэхүү хөтөлбөрүүдийн биелэл болж байгаа юм.
  • Бага ангиас нь эхлэн  монгол соёлоороо хүүхдийг хувь хүн болгон  хүмүүжүүлэх, эерэг зан чанарыг эзэмшүүлэх ,нийгмийн хамтач сэтгэлгээнд сургах, бусдын эрх ашгийг хүндэлдэг, эх оронч сэтгэлгээтэй дэлхийн монгол хүүхдийг бэлтгэхэд дараах  зорилтот 5 үйл ажиллагааг сургуульдаа тусгай хөтөлбөрийн дагуу зарим судлагдахууны хичээлээр хэрэгжүүлнэ гэж бодож байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
  • Монгол улсынхаа үндэсний соёл, уламжлал, түүх, бүтээн байгуулалт дэлхийн өв соёлд бүртгэгдсэн гайхамшгууд болон  Монгол хүүхдийг хэрхэн хүмүүжүүлж ирсэн өнө эртний арга ухааныг түгээх соёлын хичээлүүдийг  иргэний ёс зүйн боловсрол хичээлээр, Солонгос улсын ёс суртахууны хичээлийн зарим агуулгыг багш зохицуулах цагаар болон хүүхэд хөгжүүлэх дугуйлан, бусад судлагдахуун болон танхимын бус сургалтаар тус тус  заана.
  • Багшийн хөгжил болоод хандлагын талаар өөрийн санал бодлоо солилцвол?
  • Аливаа юм энгийнээс эхэлдэг. Хүүхдийн хандлага,эцэг эхийн хандлага гэхээсээ илүү эхлээд бид өөрсдийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хандлага өөрчлөгдөж байж, багшийн заах арга, ур чадвар дагаад өснө гэж бодож байна. Сайн байна уу?, Баярлалаа, Баяртай  гэдэг 3-н үгийг та үргэлж хэлж чаддаг уу? Ангийн чинь бүх хүүхэд хэлж сурсан уу? гэдгийг өөрөөсөө асуугаарай.

Очсон  сургуулийн маань бага ангийн  529 хүүхэд “ Сайн байна уу?, Баярлалаа, Баяртай гэдэг үгийг хаана ч, хэдэн ч удаа таарсан хэлж, мэндэлж байгаа нь, бага ангиас нь эхлэн бусдыг хүндэтгэх соёлд сургаж төлөвшүүлсэн байгаа нь үнэхээр бахархмаар байсан.

  • Багш нартаа хандаж уриалж ямар үг хэлэх вэ?
  • Аливаа улс орны нийгмийн өндөр хөгжил, соёл зөвхөн бага насанд нь төлөвшүүлсэн эерэг хандлага, харилцаа өөрсдийн сайн хүн болох соёл, үнэт чанар, төлөвлөгөөтэй байхаас   эхэлдэг юм байна. Би  заасан ш дээ, хэлсэн ш дээ гэхээсээ илүү эрхэлсэн ажилдаа хариуцлагатай,  зүрх сэтгэлээсээ хичээлээ  зааж, энэ  чадваруудыг л бага наснаас эхлэн  цогцоор нь  эзэмшүүлбэл  ирээдүйд олон сайн бие хүн бий болж, нийгмийн хөгжил, соёл, цэвэр ариун мандан хөгжинө гэж үзэж байна.  

Эрхэм хүндэт багш нараа “Эерэг  хандлага- Хүнлэг харилцаа- Стрессгүй сургалт, ажил амьдрал”-ыг цогцлоон бий болгоцгооё! гэж уриалъя. 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2629
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 8089
  • Энэ сард 155603
  • Нийт 287218

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019