Хилийн чанад дахь багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил амжилттай үргэлжилж байна

Дэлхий даяар онцгой нөхцөл байдал (Цар тахал)-аас тулгарснаас шалтгаалан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн нь багшийн мэргэжил дээшлүүлэх арга хэлбэрт ч шууд утгаараа нөлөөлж, тэдний зохион байгуулж буй цахим хичээлийн чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг шаардлагатай болсон.
Европ, Америк, Азийн орнуудад хөл хорио тогтоосны улмаас хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл заадаг сургалтын төвүүд, сургуулийн үйл ажиллагаа ч бас цахим хэлбэрт шилжиж, тэнд ажиллаж буй монгол багш нарын эрэлт хэрэгцээг харгалзан, цахим сургалт зохион байгуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил төлөвлөлтийн дагуу амжилттай үргэлжилж байна. Төлөвлөсөн ажлыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах хүрээнд хилийн чанад дахь багш нарын цахим хичээлийг удирдах бүх багш нар болон чиглүүлэгч багийнхан ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.
Энэхүү төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулж буй бас нэг ажил бол Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтээс хилийн чанад дахь багш нарыг онлайн сургалтад хамруулж багшлахуйн ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгож байгаа билээ.
2020 оны 04 сарын 23-ны өдрөөс зорилтот бүлгийн багш нарын эрэлтийг харгалзан “Багшийн хөгжлийн тухай асуудал, Сурган хүмүүжүүлэх ёс зүй, Судалгааны арга аргачлал боловсруулах нь, Эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх шийдэл,” гэсэн онлайн курсүүдийг нээж, удирдан чиглүүлж ажиллаж байна.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ