Хүүхэд гэж хэн бэ?
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хуулинд “18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлжээ.

Õ¿¿õýä õàìãààëàëä òà ººðèéí õóâü íýìðýý õýðõýí îðóóëæ áàéíà âý?

Хүүхэд боловсролын харилцаанд оролцогч, онцгой эрх эдлэгч этгээд юм. Хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй. Тэд нас, бие, сэтгэц, амьдралын онцлог байдлын улмаас эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг.

Хүүхдийн хамгийн их цагаа өнгөрөөдөг газар нь сургууль, цэцэрлэг байдаг тул багш сурган хүмүүжүүлэгчид нь бусад мэргэжилтнээс илүүтэй хүүхэдтэй хамгийн ойр, харилцаатай ажилладаг хүмүүс. Багш нарын үүрэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах явдлын эсрэг хариу арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхэд мэдээллээр хангах, тухайн мэдээллийг түгээх явдал юм.

Хүүхэд хамгаалал нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ.

Сургалтын байгууллагын багш ажилтнууд олон арга замаар хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө хувь нэмрээ оруулдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эхний алхам бол ойлголт мэдлэгтэй байх явдал юм.

Хүүхэд хамгаалал нь хүүхдийн бүх эрхийн хамгаалал биш2 бөгөөд өөрөөр хэлбэл, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, боловсрол эзэмших, хамгаалуулах, нийгмийн суурь үйлчилгээг хүртэх зэрэг эрхүүдийг хамгаалах тухай ойлголт юм. Хүүхэд хамгаалал нь нийгмийн хамгаалал бус өөрөөр хэлбэл, нийгмийн хамгаалал нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүн амын бүлэгт учирч буй эрсдэлийг даван туулахад нь туслахад чиглэсэн бэлэн мөнгөний болон бусад хэлбэрийн үйлчилгээ тусламж юм.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19 дүгээр зүйлд “Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” хэмээжээ. Халамжийн үйлчилгээ хангалттай үзүүлдэг. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл үгүй болно гэсэн үг биш ээ. Хүүхэд хамгааллын асуудал нь хүүхэд, гэр бүлийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах, улмаар нийгмийн сайн сайхан байдлыг илтгэх чухал зүйл гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж байна

Монгол улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6-р зүйлд “Боловсролын орчин дах хүүхэд хамгаалал” тусгай бүлэг байдаг. Та энэ талаар судалсан уу? Дараах үнэлгээний хуудсаар хүүхэд хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулж буй байдлаар дүгнээрэй.

       

1

Танай сургууль, цэцэрлэг хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажилладаг уу?

2

Та эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдол байгаа юу?

3

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад мэдэгдсэн үү?

4

Хүүхэд бүрийг бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил санаачлан хийсэн үү?

5

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар та багаар хамтран ажиллаж байсан уу?

6

Та хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргаас эзэмшиж, эцэг эх, асран хамгаалагчид түгээн дэлгэрүүлж байсан уу?

7

Та хүүхдийн эрсдэлийн шалтгаан нөхцөлийг нийгэм, сургууль, гэр бүл, хувийн зан төлөвтэй уялдуулан судалж байсан уу?

8

Та хүүхэд-хүүхдийн хоорондын харилцаанд анхаарч, нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчил илэрвэл эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, аль ч тохиолдолд шийтгэлийн арга хэрэглэхгүй байх арга замыг эрэлхийлдэг үү?

9

Та хүүхдэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч байсан уу?

10

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарч, мэргэжлийн байгууллагатай хамтран ажилладаг уу?

11

Хүүхдийг согтуурах, амиа хорлох сэдэл төрөх, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах талаар та тодорхой, үр дүнтэй ажил хийж байсан уу?

12

Цахим орчны зохистой хэрэглээний талаар сургалт сурталчилгаа явуулах, хүүхдийг цахим гадуурхалтад өртүүлэхгүй байх талаар анхаардаг уу?

13

Багшийн ёс зүйн дүрмийг мөрдөн ажилладаг уу?


Сэтгэгдэл
Төстэй мэдээ