Теле хичээлийн бичлэгийн нэг өдөр

Хаврын нэгэн нарлаг өдөр Теле хичээлийн багийнхан болох телевизийн ажилтнууд, хичээл заах багш нар, чиглүүлэгчид, дохионы хэлний хэлмэрч багш нар болон өглөө, өдрийн цай, хоол тараах зохион байгуулагчид бүгд товлосон газраа тогтсон цагтаа цуглана. Бичлэг хийгдэх сургууль руугаа орохдоо бүгд халуунаа хэмжүүлж, бүртгүүлнэ. Ийнхүү Теле хичээл бичих нэг өдрийн ажил эхэлнэ.

Урьд өдөр нь сайтар бэлтгэж базаасан кофе цайгаа, нэг бүрчлэн ууталсан маск гээд хэрэгцээт зүйлсийг Боловсролын хүрээлэнгийн зохион байгуулалтад ажиллаж буй судлаач багш, мэргэжилтнүүд хүн тус бүрт тараана. Өглөөний кофегоо ууж сэргээд багийнхан ажилдаа орно.
Хичээл бэлтгэн зааж буй БМДИ-ийн арга зүйчид болон багш нар маань ч олон хичээл бичүүлээд хэзээний телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлчид шиг камертайгаа харьцаж сурчээ. Тэр ангид нэг багш маань хичээлээ давтана, энэ ангид нэг багш хичээлээ улам сонирхолтой болгохоор олон янзын үзүүлэнгүүдээ цэгцэлнэ. Түүний өнөөдрийн авчирсан үзүүлэн материалууд ойролцоогоор 10 гаруй кг болов уу гэж баримжаалмаар. Ц.Мөнгөнцэцэг багш “Ургамал амьтны эсийн бүтэц” хичээлийг 6-р ангийн сурагчдад зориулан заахаар бэлтгэж байгаа нь энэ юм.

Харин чанга дуугаар нэгэн охин цонх руу харж зогсоод мэтгэлцээндээ бэлтгэн ярих хэлэх зүйлсээ давтана.


Тэд бүгд өөр өөрсдийн заах Теле хичээлээ сонирхолтой, үр өгөөжтэй болгохоор чармайж байгаа нь харагдана. Завгүй нэг өдөр ийнхүү өнгөрнө. Маргааш мөн үргэлжилнэ …

Ийнхүү эрдэмтэй, эрч хүчтэй багш нар маань эмч, цагдаа, онцгойгийн албан хаагчдын адил эх орныхоо ирээдүйг бүтээх сурагчдынхаа төлөө тасралтгүй ажилласаар. Бидний ирээдүй гэрэлтэй бас гэгээтэй. Та бүхэндээ амжилт хүсье.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ