Нийгмийн халамжийн үйлчилгээ

 Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй.Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Амьд явах эрх гэдэг нь явцуу утгаараа хүний амь насыг аливаа дур зоргын халдлагаас хамгаалах, амь насыг нь аврах явдал.

 Амьд явах эрхийн өргөн утгад хүний хаад захын хэрэгцээг хангах хоол хүнс, хувцас орон байр, аюулгүй орчин зэргийг хамааруулан ойлгодог байна. Хүн энэ хэрэгцээгээ өөрөө хангаж чадахгүй болсон тохиолдолд төрөөс зайлшгүй хангах нөхцлийг бүрдүүлэх ёстой байдаг байна.

 Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар нийгмийн халамжийн үйлчилгээг дараах иргэдэд үзүүлдэг байна. Үүнд: Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаа шаардлагатай иргэн, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эх/эцэг/,

 Нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа гэж тодорхойлжээ./ Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1/

 Нийгмийн халамжийн тэтгэвэр;

.Нийгмийн халамжийн тэтгэврийг бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно:

  • эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн;”
  • насанд хүрсэн одой иргэн;
  • хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
  • тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.

Нийгмийн халамжийн тэтгэмж;

Асаргааны тэтгэмж. Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно

  • бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа
  • гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан байгаа
  • тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа
  • эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа

Нийгмийн халамжийн үйлчилгээ

  • нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх;
  • байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд
  • байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн;

Нийгмийн хөгжлийн үйлчилгээ.

Боловсролыг дэмжих үйлчилгээ Боловсролыг дэмжих үйлчилгээний хүрээнд хүүхэд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт.

.Боловсролыг дэмжих үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:

  • амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг,
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;
  • бүтэн ба хагас өнчин хүүхэд;
  • гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэний хүүхэд;
  • төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхэд
  • хорих ангиас суллагдсан хүүхэд.
  • ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

Сэтгэгдэл
Төстэй мэдээ