Зөвлөн туслах ажлын хүрээнд ЕБС-ийн багш, ажилтан болох нийт 128 хүнд хүрч ажиллалаа

2020 оны эхний хагас жилд БМДИ-ээс дараах сэдвүүдээр зөвлөн туслах ажил зохион байгуулсан байна.

  1. Багш нарын хичээлд ажиглалт хийж, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх
  2. Сургуулийн хөтөлбөр боловсруулах арга зүй
  3. Тэгш хамруулан сургах орчин бүрдүүлэх гэсэн 3 сэдвийн хүрээнд нийт ЕБС-ийн багш, ажилтан болох 128 хүнд 3 удаа зөвлөн тусалжээ.

Мөн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх сэдвээр 12 удаагийн 110 минутын радио нэвтрүүлгээр эцэг эх, олон нийтэд хүүхэд хамгаалал, эх оронч үзэл төлөвшүүлэх талаар мэдлэг ойлголт өгсөн бол 10 удаагийн сургалтын захиалга ирснээс 9 удаагийн сургалтад 287 багш, ажилтан хамрагджээ.

 


Сэтгэгдэл
Төстэй мэдээ