2019-2020 оны хичээлийн жилд зохион байгуулсан 10 дахь жилдээ ажиллаж буй мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын сургалтын товч тайлан

2019-2020 оны хичээлийн жилд зохион байгуулсан 10 дахь жилдээ ажиллаж буй мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын сургалтын товч тайлан

2020 оны 02 сарын 10

БМДИ 2019-2020 оны хичээлийн жилд 25 судлагдахууны чиглэлээр эхний, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг БСШУСЯ-аар батлуулан, хуваарийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бүртгэлийг http://esurgalt.itpd.mn/ онлайн бүртгэлийн системээр 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал авсан ба 7636 багш, удирдах болон бусад ажилтан бүртгүүлсэн. 

Хөтөлбөрийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 31-ний хооронд 10 дахь жилдээ ажиллаж буй 12 судлагдахууны танхимын сургалтыг зохион байгуулсан. Сургалтад 1187 багш хамрагдахаас 999 багш хамрагдсан буюу 84% ирцтэй хамрагдсан. Хүснэгт 1-ээр судлагдахуун тус бүрийн танхимын сургалтын ирц, зохион байгуулагдсан хугацааг харуулав.

Хүснэгт 1

Танхимын сургалтын ирц болон зохион байгуулагдсан хугацаа

Сургалтад хамрагдах мэргэжил

Төлөв-лөсөн

Хамрагдсан ирц

Сургалт зохион байгуулагдсан хугацаа

Эхэлсэн хугацаа

Дууссан хугацаа

1

Хөгжмийн багш

52

42

1/6/2020

1/10/2020

2

Бага ангийн багш

319

276

1/6/2020, 1/13/2020

1/10/2020,

1/17/2020

3

Газарзүйн багш

23

21

1/13/2020

1/17/2020

4

СӨББ-ын багш

214

175

1/13/2020

1/17/2020

5

Англи хэлний багш

127

108

1/20/2020

1/24/2020

6

Биеийн тамирын багш

33

31

1/20/2020

1/24/2020

7

Математикийн багш

83

76

1/20/2020

1/24/2020

8

Монгол хэл, уран зохиол /Казах хэл/-ын багш

70

65

1/20/2020

1/24/2020

9

Мэдээллийн технологийн багш

50

47

1/13/2020, 1/20/2020

1/17/2020,

1/24/2020

10

Түүх, нийгмийн ухааны багш

93

79

1/20/2020

1/24/2020

11

Химийн багш

51

43

1/20/2020

1/24/2020

12

Дизайн технологи, дүрслэх урлагийн багш

72

36

1/27/2020

1/31/2020

 

Нийт

1187

999

   

 

Үндсэн сургалтын танхимын сургалтад хамрагдсан 999 багшийн 313 буюу 31.3 хувийг нийслэлийн, 335 буюу 33.5 хувийг аймгийн төвийн, 351 буюу 35.2 хувийг сумын багш тус тус эзэлж байна. Сургалтад хамрагдсан 12 судлагдахууны оролцогчдын тоо, хувийг байршлаар нь Хүснэгт 2-оор харуулав. 

Хүснэгт 2

Үндсэн сургалтын танхимын сургалтад оролцогчид, байршлаар

Судлагдахуун

Нийслэл

Аймгийн төв

Сум

Нийт

1

Хөгжмийн багш

19

13

10

42

2

Бага ангийн багш

101

78

97

276

3

Газарзүйн багш

2

8

11

21

4

СӨББ-ын багш

55

63

57

175

5

Англи хэлний багш

37

35

36

108

6

Биеийн тамирын багш

1

10

20

31

7

Математикийн багш

24

31

21

76

8

Монгол хэл, уран зохиол /Казах хэл/-ын багш

15

23

27

65

9

Мэдээллийн технологийн багш

13

15

19

47

10

Түүх, нийгмийн ухааны багш

24

28

27

79

11

Химийн багш

15

15

13

43

12

Дизайн технологи, дүрслэх урлагийн багш

7

16

13

36

Нийт

313

335

351

999

 

Нийт хамрагдсан 999 багшийг хүйсээр тооцвол 129 буюу 13 хувь нь эрэгтэй багш, 870 буюу 87 хувь нь эмэгтэй багш оролцжээ.

Хичээл заасан цагийн тоо

Нийт 12 судлагдахууны танхимын сургалтад хөтөлбөрийн дагуу 1185 цагийн хичээл заасан. Үүнээс БМДИ-ийн арга зүйчид 691 цаг, зочин багш, төрийн захиргааны төв болон түүний харьяа байгууллагын албан хаагчид 208 цаг, доктор, профессор цолтой багш 273 цаг, хүндэт зочин багш 13 цагийн хичээлийг тус тус заасан байна. /Хүснэгт 3/

Хичээл заасан сургагч багшийн тоо

Сургагч багш нарыг тоогоор авч үзвэл нийт 108 сургагч багш хичээл заасан. Үүнээс БМДИ-ийн арга зүйч - 27, зочин багш, төрийн захиргааны төв болон түүний харьяа байгууллагын албан хаагч - 40, доктор, профессор цолтой багш - 37, хүндэт зочин багш - 4 хүн тус тус заасан байна. /Хүснэгт 3/

Хүснэгт 3

Хичээл заасан цаг болон сургагч багшийн тоо

Ангилал

Хичээл заасан цаг

Сургагч багшийн тоо

1

БМДИ-ийн арга зүйч

691

27

2

Зочин багш, төрийн захиргааны төв болон түүний харьяа байгууллагын албан хаагч

208

40

3

Доктор, профессор цолтой багш

273

37

4

Хүндэт зочин багш

13

4

Нийт

1185

108

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хэрэглэгдэхүүн, 

гарын авлага, материал

2019-2020 оны хичээлийн жилд БМДИ-ээс үндсэн сургалтад оролцогчдод зориулан “Багшийн хөгжил-I” нэгдсэн гарын авлага болон судлагдахуун тус бүрийн чиглэлээр боловсруулсан мэргэжлийн гарын авлагыг боловсруулан хэвлүүлж түгээсэн байна. Мөн судлагдахуун тус бүрийн онцлогоос хамаарсан сургалтын хэрэглэгдэхүүнүүд, бичиг хэргийн материалыг сургалтад ашигласан. 

 

Үндсэн сургалтын чанар, үр дүнг үнэлэх ажлын явц

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын танхимын сургалтад оролцогчдын 92 орчим хувиас асуулга судалгаа авч, үр дүнг нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлж, санал зөвлөмж боловсруулан хэрэглэж байна. Үндсэн сургалтад хамрагдсан 10 дахь жилдээ ажиллаж буй багш нараас түүврээр сонгож Бага боловсролын сургалтад оролцогчидтой 1 удаагийн бүлгийн ярилцлага хийж үр дүнг нэтгэсэн. Хичээл ажиглалт хийх хуваарийн дагуу үндсэн сургалтад нийт 5 удаа буюу 10 цагийн хичээлд сууж ажиглалт хийж, сайжруулах зөвлөмжийг өгч хамтын хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. 

ЕБС, цэцэрлэгт 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны үндсэн сургалтын хэвлэгдсэн 13 гарын авлага болон хэвлэлийн эх бэлтгэсэн 4 эхэд “Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлага боловсруулахад тавигдах шаардлага” болон “Гарын авлага боловсруулах загвар”-ын дагуу хяналт шинжилгээ хийж, үр дүн, сайжруулах зөвлөмжийг дотооддоо хэлэлцүүлсэн.



---000---


Сэтгэгдэл
Алтаа
1 долоо хоногн өмнө
66.181.166.167
2019-2020 оны хичээлийн жилд цахимаар багшлах эрхийн 5 дахь жилийн сургалтанд хамрагдсан. үнэмлэх нь гарсан болуу
Нарансүх
2 долоо хоногн өмнө
66.181.161.116
5дахь жилийн сургалтын хуваарь байхгүй байна хэзээ болох юм бэ
Төстэй мэдээ