Ирэх долоо хоногт гарах Теле хичээлийн зураг авалт үргэлжилж байна

“Үндэсний спорт – Хурдан морины” сэдвээр 6-р ангид СХД 74-р сургуулийн сургалтын менежер БТТА- Ц.Амаржаргал, 7-р ангид “Үндэсний сур харваа” сэдвээр МУ-ын гарамгай мэргэн харваач спортын мастер П.Хаданчулуун, 8-р ангид “Үндэсний бөхийн барилдаан” сэдвээр, Шавь Цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Аймгийн начин, спортын мастер Д. Амгаланбаатар, 9-р ангид “Үндэсний шагайн харваа” сэдвээр Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн, спортын мастер С,Энхтөр, 10-11-р ангид “Олон улс ба Монголын спортын хөгжил” сэдвээр Монголын үндэсний олимпийн хорооны олимпын боловсрол, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар Теле хичээл зааж байна.
Ирэх долоо хоногт гарах Теле хичээлээ анхааралтай үзэж судлах л үлдлээ. Сурагч дүү нартаа амжилт хүсье.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ