“Багшийн хөгжил” сэтгүүлд өгүүлэл, нийтлэл болон арга туршлагаа хэвлүүлэхийг урьж байна

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс улирал бүр эрхлэн гаргадаг “Багшийн хөгжил” сэтгүүлийн 2020 оны III улирлын дугаарт багш мэргэжлийн тасралтгүй хөгжил, арга зүй, тэргүүн туршлага, судалгаа эрдэм шинжилгээний өгүүлэл  зэрэг материалуудыг хүлээн авна.

“Багшийн хөгжил” сэтгүүл нь боловсролын байгууллагад ажиллаж буй  багш, ажилтан, мэргэжилтэн, судлаачид хамтран суралцдаг, арга туршлагаа хуваалцдаг, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах талбар байх болно.

Тус сэтгүүл нь боловсролын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, багш, мэргэжилтэн, оюутан зэрэг хэн бүхэнд нээлттэй бөгөөд сэтгүүлд ирүүлэх материалд тавигдах шаардлагыг доор нийтэллээ.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн “Багшийн хөгжил” сэтгүүлд ирүүлэх материалд тавих шаардлага

     1. Агуулгын хүрээ:

  • Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн чиглэлээр
  • Багшийн мэргэжлийн арга зүй, түгээн дэлгэрүүлэхүйц тэргүүн туршлага
  • Судалгаа шинжилгээ, арга зүй, технологи, ЭША, эрдэмтдийн судалгаа, хичээлийн судалгаа зэрэг агуулгын хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл байж болно. байна.
  • Чөлөөт булан / Хүүхдийн хөгжилтэй яриа, танин мэдэхүй/
  1. Тавих нийтлэг шаардлага:
  • Бичвэрийн гарчгийн баруун доод хэсэгт зохиогчийн овог нэр, харьяалагдаж буй байгууллага, байршил /улс, хот, аймаг/-аа бичих
  • Монгол, англи, орос хэлний аль нэгээр бичсэн байх
  • Эх файлаа docx болон PDF форматаар ирүүлэх
  • Үндсэн бичвэр нь А4 хэмжээний 2-5 хүртэл нүүрэнд /1-3 хуудас/ байх
  • Цаасны хэмжээ А4, цаасны дээр, доор ба зүүнээс 2 см, баруунаас 1,5 см байх
  • Үсгийн фонт Arial, Фонтын өндөр текстэд–11pt, хүснэгтэд–10pt, мөр хоорондын зай 1.15 lines,
  • Хуудасны дугаарлалт хийхгүй байх
  • Текст нь 2 талаасаа тэнцүүлсэн буюу Justified хэлбэртэй байх
  • Тайлбар болон номын эшлэлийг зүүлт /footnote/ хэлбэрээр хийх
  • Зураг нь JPEG, PNG өргөтгөлтэй байх, зургийн нягтрал хамгийн багадаа 300 dpi байх
  • Зургийг JPEG, PNG өргөтгөлтэйгээр тусад нь файл болгож илгээх

Та сэтгүүлд материалаа илгээх бол ЭНД ДАРЖ зохиогчийн мэдээлэл болон өгүүллээ татаж оруулна уу.

Материалыг хүлээн авах хугацаа:

 2020 оны 09 дүгээр  сарын 10-ы өдрийг хүртэл хүлээн авна.

Ирүүлсэн өгүүлэл, нийтлэл болон арга зүй, туршлагыг сэтгүүлийн редакц хянан, шаардлага хангасан бүтээлийг хэвлэнэ. Өгүүлэл, нийтлэл, арга зүйн туршлагад тавих шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 70140053 утсаар лавлана уу.


Сэтгэгдэл
Пүрэв. Дарханаас
1 сарын өмнө
66.181.161.71
Тухайлбал биологийн багш биологи экологийн судалгааны өгүүлэл явуулах боломж байдаг уу. Бас л багшийн хөгжил гэж ойлгож байна.
Г.Оюунтуяа
1 сарын өмнө
202.131.250.130
Багш бүрийн заах арга зүй, хүүхэдтэй ажиллах техник өөр өөр байдаг. Бусадтай туршлагаа хуваалцах, бусдаас суралцах сайхан боломж олгодог мэргэжлийн сэтгүүлдээ талархал илэрхийлье.
Төстэй мэдээ