Нээлттэй ажлын байрны зар

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны дарга, 4 арга зүйчийг тус тус сонгон шалгаруулж авна.

Албаны даргын ажлын байранд тавигдах шаардлага: 

Ерөнхий шаардлага

Боловсрол

Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Боловсрол судлал, нийгмийн болон байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх

Туршлага

Боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 10-аас доошгүй жил,  удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан.

Дээд боловсролын сургалтын байгууллагад ажилладаг, боловсрол судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан, боловсролын хөгжлийн судалгаа хийдэг, сургалтын дэвшилтэт арга зүйгээр мэргэшсэн бол давуу тал болно.

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, бодлого төлөвлөлт, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, манлайлах, багаар ажиллах ур чадвартай байх

Судалгааны арга зүй эзэмшсэн байх 

Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх

Хувь хүний болон харилцааны ур чадвартай байх

Тусгай шаардлага

Гадаад хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх

Гүйцэтгэх ажил

-          Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны өдөр тутмын ажлыг удирдан, зохион байгуулж, чиглүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих;

-          Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, хөтөлбөрийг боловсруулах;

-          Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны төсвийн төлөвлөлтийг бодлого төлөвлөлттэй уялдуулан боловсруулж батлуулах;

-          Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөр, багшийг хөгжүүлэх үндсэн зорилтуудын хэрэгжилтийг хангах;

-          Судалгаа, инновацийн чиглэлээр онол арга зүйгээр хангах;

-          Багшийн хөгжлийг дэмжих хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, биелэлт үр дүнг тайлагнах;

-          Багшийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлт үр дүнг тайлагнах;

-          Багшид тавигдах нийтлэг шаардлагын хэрэгжилтийг их, дээд сургуулийн хэмжээнд зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

-          Багшийн хөгжлийг дэмжих нээлттэй үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх;

-          Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих төвүүд хоорондын ажлын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах

-          Их, дээд сургуулийн багшийн хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагаа, үр дүнд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж өгөх;

Судалгаа, инноваци хариуцсан арга зүйчийн ажлын байранд тавигдах шаардлага: 

Ерөнхий шаардлага

Боловсрол

Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Боловсрол судлал, нийгмийн болон байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх

Туршлага

Боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, боловсролын хөгжлийн төсөл хөтөлбөр, судалгааны ажилд оролцсон байх

Дээд боловсролын сургалтын байгууллагад ажилладаг, боловсрол судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан, боловсролын хөгжлийн судалгаа хийдэг бол давуу тал болно

Ур чадвар

Дээд боловсролын заах арга зүй, судалгааны арга зүйн мэдлэгтэй байх

Судалгааны боловсруулалт хийх, сургалт зохион байгуулах, сургалтын үйл явц, үр дүнд дүн шинжилгээ, үнэлгээ хийх чадвартай байх

Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх

Хувь хүний болон харилцааны ур чадвартай байх

Тусгай шаардлага

Гадаад хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх

Гүйцэтгэх ажил

-  Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих нэгдсэн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

-  Багшийн хөгжлийг дэмжих судалгаа, инновацийн ажлыг зохион байгуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх хяналт тавих;

-  Боловсролын орчин үеийн шинэ, дэвшилтэт хандлага, заах арга зүй, стандартыг дээд боловсролд түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх;

-  Судалгаа, инновацийн чиглэлээр онол арга зүйн сургалтуудыг зохион байгуулах;

-  Судлаач багш нарын судалгааны ажлын үр дүнг инноваци болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжиж ажиллах;

-  Дээд боловсролын сургалтын технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээний хурал семинар, зохион байгуулах;

-  Гадаадын их, дээд сургууль, олон улсын хүний хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, багшийн хөгжлийг хангах зорилготой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;

-  Их, дээд сургуулийн багшийн хөгжлийг дэмжих төвүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх;

-  Их, дээд сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах.

Сургалт хариуцсан арга зүйчийн /2 хүн/ ажлын байранд тавигдах шаардлага: 

Ерөнхий шаардлага

Боловсрол

Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Боловсрол судлал, нийгмийн болон байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх

Туршлага

Боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Дээд боловсролын сургалтын байгууллагад ажилладаг, боловсрол судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан, боловсролын хөгжлийн судалгаа хийдэг, сургалтын дэвшилтэт арга зүйгээр мэргэшсэн мастер багш бол давуу тал болно.

Ур чадвар

Дээд боловсролын заах арга зүй, судалгааны арга зүйн мэдлэгтэй байх

Судалгаа, боловсруулалт хийх, сургалт зохион байгуулах, сургалтын үйл явц, үр дүнд дүн шинжилгээ, үнэлгээ хийх чадвартай байх

Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх

Хувь хүний болон харилцааны ур чадвартай байх

Тусгай шаардлага

Гадаад хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх

Гүйцэтгэх ажил

-       Боловсролын орчин үеийн шинэ, дэвшилтэт хандлага, заах арга зүй, стандартыг дээд боловсролд түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх;

-       Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих нэгдсэн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

-       Багшийн хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, сайжруулах, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх;

-       Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн багшлах эрхийн үнэмлэх олгох болон багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, судалгаа хийх;

-       Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хэрэглэгдэх ном, гарын авлага, зөвлөмжийг боловсруулж бэлтгэх;

-       Багш нарын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний судалгааг гаргах, мэдээллийн санг бүрдүүлэх;

-       Багш нарын сурган, заах арга зүйн сургалт, семинарыг зохион байгуулах, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах;

-       Боловсрол судлалын чиглэлээр судалгаа хийж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох;

-       Их, дээд сургууль дээрх Багшийн хөгжлийн албыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, холбогдох заавар, зөвлөмж боловсруулж хүргүүлэх;

-    Онлайн сургалтын системийн хөгжүүлэлт, тогтвортой ажиллагааг хангах;

-       Сургалтын нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, тогтмол тайлагнах;

-       Их, дээд сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах;

-       Багшийн хөгжлийг дэмжих дижитал сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

-       Дижитал технологид суурилсан боловсрол судлалын талаар судалгаа хийж, гадаад, дотоодын төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.

Хяналт, үнэлгээний арга зүйчийн ажлын байранд тавигдах шаардлага: 

Ерөнхий шаардлага

Боловсрол

Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Боловсрол судлал, нийгмийн болон байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх

Туршлага

Боловсрол, шинжлэх ухааны байгууллага болон хяналт, үнэлгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Боловсролын хөгжлийн судалгаа хийдэг, дээд боловсролын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээчээр ажиллаж байсан, сургалтын дэвшилтэт арга зүйгээр мэргэшсэн бол давуу тал болно.

Ур чадвар

Судалгаа, боловсруулалт хийх, сургалтын үйл явц, үр дүнд дүн шинжилгээ, үнэлгээ хийх чадвартай байх

Хувь хүний болон харилцааны ур чадвартай байх

Тусгай шаардлага

Гадаад хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх

Гүйцэтгэх ажил

-  Багшийн хөгжлийн сургалтын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр дүн, чанарт байнга шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтэд хяналт тавих;

-  Багшийн хөгжил, чадамжтай холбоотой санал асуулгыг боловсруулах, тэдгээрийн үр дүнг нэгтгэх;

-  Суралцахуйн орчин, хэрэглэгдэхүүн, материаллаг баазын хангамж, хүрэлцээний байдалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

-  Шинжилгээ, үнэлгээний ажлын үр дүнд тулгуурлан мэдээлэл, ажил сайжруулах зөвлөмж боловсруулах, холбогдох удирдлага, хүмүүст хүргэх;

-  Шинжилгээ, үнэлгээтэй холбоотой баримт материалыг хадгалах, мэдээллийн файл бүрдүүлэх, холбогдох материалыг цэгцлэн журмын дагуу байгууллагын архивт шилжүүлэх.

Таны эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага дээрх ажлын байрны шаардлагад нийцэж байгаа бол 2020 оны 9 дүгээр сарын 04-ний 15:00 цагаас өмнө БШУЯ, Засгийн газрын III байрны 505 тоотод материалаа авчирч өгнө үү.  

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Ажилд орох өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Дипломын хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.

Хаяг: Боловсрол, шинжлэх ухааны яам

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын III байр, 505 тоот

И-мэйл: tuyasaikhan@mecs.gov.mn Холбогдох утас: 263449

Цахим хуудас: www.mecss.gov.mn

 

 


Сэтгэгдэл
Төстэй мэдээ