"Тэгш хамруулан сургахад багшид туслах арга зүй" туршлагын эмхэтгэлээ авна уу

Нээлттэй нийгэм форумын тэтгэлгийн хүрээнд хүүхэд бүрийн хөгжлийн онцлог ялгаа, тусгай хэрэгцээг харгалзан хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад сургууль багш нарт зориулсан "ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХАД БАГШИД ТУСЛАХ АРГА ЗҮЙ" туршлагын эмхэтгэлийг бэлтгэн гаргалаа.
Энэхүү эмхэтгэл нь ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран суралцаж байгаа хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдэд сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургууль багш нарт арга зүйн дэмжлэг болох юм.

Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдтэй ажилласан олон жилийн туршлагатай, зөвлөх тэргүүлэх зэрэгтэй болон амжилттай ажиллаж байгаа хот, орон нутгийн багш нарын хэрэгжүүлж, үр дүнгээ өгсөн арга зүйн бодит туршлагуудыг багтаасан болно.

Аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтэс сургуулийн тоогоор Багш хөгжлийн ордны 703 тоотоос 80117003 утсаар холбогдон авч, сургууль багш нарын хүртээл болгоно уу?


Сэтгэгдэл
dorj.khorloo
1 сарын өмнө
64.119.24.81
Хаанаас авч болох, мөн ямар үнэтэй вэ? Номын дэлгүүрээс авах уу?
Энх-Амгалан
1 сарын өмнө
66.181.161.27
ene nomiig haanaas awch boloh ve
zochin
1 сарын өмнө
66.181.161.126
haanaas awah we
Төстэй мэдээ