Теле контент бүтээх ажил үргэлжилж байна

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/, Хүүхдийн сан болон Монгол контент ХХК-ны мэргэжилтнүүд хамтран Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол болон Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр контент боловсруулж байгаа талаар та бүхэнд мэдээллэж байсан. Тус ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдөр Монгол контент ХХК-ны мэргэжилтнүүд БМДИ-ийн арга зүйчидтэй уулзаж агуулга санаан дээр засаж сайжруулах талаар ярилцлаа. Контент бүтэх үйл явцын талаар бид та бүхэнд цаг алдалгүй мэдээлэх болно.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ