Орон нутгийн удирдах болон бусад ажилтны цахим сургалт үргэлжилж байна

БМДИ-ээс “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах чиглэлээр танхимын болон онлайн сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна. Өнгөрсөн 08 дугаар сард Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 60 сургалтын менежерийг, 15 судлагдахууны 540 багшид  "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" танхимын сургалтыг, БМДИ-ийн арга зүйчид 20 аймгийн СӨБ, ЕБС-ийн 15 судлагдахууны 8276 багшид онлайн сургалтыг зохион байгуулсан бол Орон нутгийн удирдах болон бусад ажилтны цахим сургалтыг 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулахаар ажиллаж байна.

Сарын турш үргэлжлэх сургалтад аймгийн СӨББ, ЕБС-ийн удирдах болон бусад ажилтан, багш  /захирал, менежер, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, насан туршийн боловсролын багш, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч / нийт 1000 хүн хамрагдаж байна.


Сэтгэгдэл
Munhzayasumiyabazar2019@ gmail. com
1 сарын өмнө
202.179.14.6
онлайн сургалт зохион байгуулж байгаа БМДИ-н хамт олонд талархая.
gerlee
1 сарын өмнө
202.179.4.214
онлайн сургалт зохион байгуулж байгаа БМДИ-ийн хамт олонд талархая
балжинням
1 сарын өмнө
203.91.115.44
сайн байна уу энэ 1 жилийн сургалт мөн үү хэзээнээс мэдэх вэ
Төстэй мэдээ