БМДИ-ийн удирдлагууд Лингорс байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормаа болон холбогдох удирдлагууд өнөөдөр Монголын Хил хязгааргүй уншигчдын холбоо (Мongolian Extensive Reading Association) болон Лингорс байгууллагын удирдлагуудтай уулзаж, уншлагын аргачлалыг ашиглан англи хэлний сургалтын үр өгөөжийг сайжруулах боломжуудын талаар ярилцлаа. Extensive Reading гэдэг нь гадаад хэл суралцагчдад зориулан олон тооны материал аль эсвэл урт текстүүдийг уншиж, түүнээс сэтгэл ханамж, урам зориг авах байдлаар хэл заах мөн сурах аргачлал бөгөөд тус хоёр байгууллагын хувьд Монголд сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж, сайн туршлагуудыг бий болгосон байна. Мөн талууд энэхүү аргачлалыг Монголд хэрэгжүүлсэн туршлага дээр үндэслэн багш нарт түгээн дэлгэрүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаар болов.

 


Сэтгэгдэл
Энхмаа
1 сарын өмнө
103.26.194.165
англи хэл Хурдан сурмаар л байна
Зочин
1 сарын өмнө
103.57.94.188
Zugeer l yum bn
Төстэй мэдээ