Салбар хоорондын уялдааг сайжруулж, инниовац нэвтрүүлнэ
Өнөөдөр БМДИ-ийн захирлын зөвлөлийн шуурхай хурал боллоо. Хурлаар захирал Ж.Болормаа БШУ-ны сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгавруудын хүрээнд цаашид хийх ажлуудын талаар танилцуулав. Тухайлбал: Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлийн чиглэлээр тусгагдсан дэд зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөлтийг байгууллагын хэмжээнд хийх, байгууллагын жилийн үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны салбар хооронд болон яам, харьяа байгууллага, нэгжүүдийн ажлын уялдааг сайжруулж, үйл ажиллагаа, мэдээлэл солилцоход цахим технологид шилжих ажлын хүрээнд цахим сургалтын платфор хөгжүүлж инновац нэвтрүүлэх, сургалт, үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр харилцан уялдаатай ажиллах талаар албаны дарга нарт үүрэг чиглэл өглөө.

 

Төстэй мэдээ