Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн багш нарт сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн захиалгаар БМДИ-ийн Сургалтын байгууллагын менежментийн албаны арга зүйч Д.Отгонтуяа (Ph.D) Судалгааны ажлын төлөвлөлт хэрэгжилт, үр дүнгийн талаар захиалгат сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад 71 дүгээр сургуулийн захирал, сургалтын менежер, багш нийт 65 хүн хамрагдлаа. Энэхүү сургалтад хамрагдсанаар багш нар судалгаа хийх сэдвээ хэрхэн сонгох, хэрхэн төлөвлөх, ямар үр дүнд хүрч болох гээд олон талын мэдээлэл авахаас гадна, шинэ санаагаа бусадтайгаа хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.

 

Төстэй мэдээ