Захирлын зөвлөлийн ээлжит хурал боллоо
 
Өнөөдөр БМДИ-ийн захирлын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар захирал Ж.Болормаа 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Нийслэлийн 52, 57 дугаар сургууль дээр зохион байгуулах зөвлөн туслах үйл ажиллагааг чанартай зохион байгуулах, 10 дугаар сард тохиох багш нарын баярыг угтаж БШУЯ-аас зохион байгуулах үйл ажиллагаануудад хэрхэн хамтран оролцох талаар танилцуулж, үүрэг, чиглэл өглөө.
Мөн 10-11 сард зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бэлтгэлийг хангах хүрээнд 21 аймаг, 9 дүүрэгтэй онлайн хурал хийх, мэдээлэл хүргэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Төстэй мэдээ