Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль дээр зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгууллаа
БМДИ-ийн арга зүйчид 57 дугаар сургуулийн 38 багшид ажлын байран дээр нь очиж зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

2020-2021 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудад сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий тус ажил өглөө 08:30 цагаас Заах аргын нэгдлийн ахлагч нартай уулзаж, хичээлийн хуваарьтай танилцсанаар эхэлсэн юм. Хуваарийн дагуу арга зүйчид өөрсдийн мэргэжлийн багш нарын хичээлд сууж, завсарласны дараа тухайн заах аргын нэгдлийн багш нартай тусгайлан уулзаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч багш нар ч гэсэн асуух зүйлсээ асууж, санал солилцлоо. Дашрамд дурдахад 57 дугаар сургуулийн хамт олон өнгөрсөн хичээлийн жилд Теле хичээл заасан багш нартаа хандив өгч хамтран ажилласан юм.

 

 

Төстэй мэдээ