Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгууллаа
БМДИ-ийн арга зүйчид 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 52 дугаар сургуулийн 85 багш, удирдах болон бусад ажилтанд ажлын байран дээр нь очиж зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. 

2020-2021 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудад сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий тус ажил өглөө 08:30 цагаас Заах аргын нэгдлийн ахлагч нартай уулзаж, хичээлийн хуваарьтай танилцсанаар эхэлсэн юм. Хуваарийн дагуу арга зүйчид өөрсдийн мэргэжлийн багш нарын хичээлд сууж, завсарласны дараа тухайн заах аргын нэгдлийн багш нартай тусгайлан уулзаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч багш нар ч гэсэн асуух зүйлсээ асууж, санал солилцлоо. Дашрамд дурдахад 52 дугаар сургуулийн хамт олон өнгөрсөн хичээлийн жилд Теле хичээл заасан багш нартаа хандив өгч хамтран ажилласан юм.

52 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан энэ жил маш тохилог өрөөтэй болжээ. Ийм өрөөтэй болсноор хүүхдүүдтэй ганцаарчилж уулзах боломж бүрдэж байгаа гэж хэлж байлаа. Өрөөнд ороход шувуудын жиргээ сонгогдож, ойд байгаа мэт сэтгэгдэл төрнө.МХУЗ-ын багшийн хөгжил хариуцсан арга зүйч Б.Цасанчимэг багш Монгол хэлний хичээлд сууж байна.

52 дугаар сургуулийн 2 дугаар ангийн сурагчид. Тэр дунд нэгэн хөөрхөн дэггүй хүү толгой дээрээ номоо тавьжээ. Мөн наад буланд зураг авч байгааг анзаараад инээж буй хөөрхөн хүүг хараарай. Хүүхэд байгаа газар бүрт аз жаргал бялхдаг ажээ. /Жич:Зураг жаахан бүрсгэр байгаа. Цонхны цаанаас зураг авсан юм. Учир нь хаалга онгойлговол хүүхдүүдийн анхаарал сарнина./

Төстэй мэдээ