Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Дээд боловсролын багшийн хөгжлийн албатай боллоо
2019 оноос Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр БМДИ нь бүх шатны боловсролын байгууллагын багшийн хөгжил болон багшийн хөгжлийн төвд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй болсон. Үүний хүрээнд 2020 оны 5 дугаар сард БСШУС-ын сайдын тушаалаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бүтцэд Дээд боловсролын багшийн хөгжлийн алба байгуулах тушаал гарсан. Тус алба нь 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлж байна. Дээд боловсролын чанарын шинэчлэл төслөөс тус албаны арга зүйчдийн ажлын хэрэгцээний техник, тоног төхөөрөмжийг хангасан бөгөөд 10 дугаар сард төсөлтэй хамтран дээд боловсролын багшийн хөгжлийн чиглэлээр сургалт үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орлоо.
Төстэй мэдээ