2020 оны Үндсэн сургалтын 2 дахь шат 10 дугаар сарын 01-ний өдөр эхэлнэ

Өнөөдөр БМДИ-ийн удирдлагууд 21 аймаг, 9 дүүргийн БСУГ, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй Онлайн хурал зохион байгууллаа. Хурлаар 10 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулагдах 2020 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бэлтгэл, зохион байгуулалт болон анхаарах асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Өнгөрсөн хичээлийн жил коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоож, 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах байсан 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын сургалтыг Эй Плас компанитай хамтран веб-д суурилсан цахим хэлбэрт шилжүүлж 04 дүгээр сарын 15-аас 06 дугаар сарын 20-ны хооронд эхний хэсгийг зохион байгуулсан.

Уг танхимын сургалтын үлдсэн агуулгаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Тус сургалтад БМДИ-ийн танхимын өмнөх онлайн сургалт болон Эй Плас компанитай хамтран зохион байгуулсан цахим хэлбэрийн сургалт зэрэгт хамрагдсан багш, удирдах болон бусад ажилтнууд хамрагдах эрхтэй юм. Тус сургалтыг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал:

  • Нийслэлийн болон орон нутгийн багш нарын сургалтыг http://esurgalt.itpd.mn веб-д суурилсан цахим хэлбэрээр 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд,
  • Орон нутгийн удирдах болон бусад ажилтнуудын сургалтыг видео холболт (Google meet)-ын цахим хэлбэрээр 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 23-ны хооронд,
  • Нийслэлийн удирдах болон бусад ажилтны сургалт танхимын хэлбэрээр 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны хооронд хуваарийн дагуу тус тус зохион байгуулна.

Дээрх сургалтад нийт 4787 багш, удирдах болон бусад ажилтан хамрагдах юм.

Сургалттай холбоотой мэдээллийг дараах дугаараас лавлаж болно.

  • Суурь, бүрэн дунд 70140053
  • СӨБ, Бага боловсрол, Хөгжим 70140054,
  • СӨБ, ЕБС-ийн удирдах болон бусад ажилтан 70140057

 

 

 

Төстэй мэдээ