ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ХӨГЖЛИЙН АЛБА

“Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын  2019 оны 145 тоот “Багшийн хөгжлийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолд заасны дагуу их, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих, багшлахуйн арга зүйг сайжруулах, багшийн хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үүрэг чиглэлтэйгээр “Дээд боловсролын багшийн хөгжлийн алба” байгуулагдлаа.

Албаны эрхэм зорилго: Сургалтын чанарыг дэлхийн жишигт хүргэхэд хувь нэмэр оруулна.

Албаны бүтэц, бүрэлдэхүүн:

Д/д

Албан тушаал

Овог, нэр

Цахим шуудан

Утасны дугаар

1

Албаны дарга

Д.Дулмаа (Докторант)

d.dulmaa@itpd.mn

 

70140052

 

 

 

 

 

2

Судалгаа инноваци хариуцсан арга зүйч

Б.Оюун (Доктор Ph.D)

b.oyun@itpd.mn

3

Хяналт үнэлгээ хариуцсан арга зүйч

А.Цэнгүүнжаргал (Докторант)

tsenguunjargal@itpd.mn

4

Сургалт хариуцсан арга зүйч

Ц.Ариунаа

(Доктор Ph.D)

ts.ariunaa@itpd.mn

5

Сургалт хариуцсан арга зүйч

П.Одсүрэн (Доктор Ph.D)

odsuren@itpd.mn

 

Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны чиг үүрэг:  

  1. Дээд боловсролын багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах, хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах
  2. Дээд боловсролын сургалтын байгууллагын “Багшийн хөгжлийн төв”-ийг нэгдсэн удирдлагаар хангах, туршлага солилцох ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, зөвлөн туслах
  3. Дээд боловсролын багшийн хөгжлийн үнэлгээний чиглэлээр судалгаа хийх, багшийн хөгжлийн асуудлаар товхимол, гарын авлага, мэдээлэл бэлтгэх;
  4. Багшийн хөгжлийг дэмжих судалгаа, инновацийн чиглэлээр онол, арга зүйн сургалт зохион байгуулж, судалгаа хийж, туршлагыг түгээн дэлгэрүүлэх
  5. Боловсролын салбарын орчин үеийн шинэ дэвшилтэт хандлага, арга зүй, технологи, стандартыг дээд боловсролд түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
  6. Дээд боловсролын багшийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтад хэрэглэх гарын авлага, зөвлөмж боловсруулах
  7. Гадаад, дотоодын мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран багшийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  8. Дээд боловсролын багшийн хөгжлийг дэмжсэн нээлттэй цахим тогтолцоо бий болгож ажиллуулах, дижитал сургалт зохион байгуулах
  9. Дээд боловсролын багш нар хамтран хөгжих зорилгоор сонирхлоороо нэгдэн бүлэг үүсгэн харилцан санал солилцох, туршлагаа хуваалцах онлайн талбарыг бий болгоход дэмжлэг үзүүлэх
  10. Дээд боловсролын багшлах эрх олгох сургалтын бүртгэл хийх, сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах
  11. Шинэ багш нарыг чиглүүлэх сургалт, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах
  12. Дээд боловсролын байгууллагуудтай хамтран багшийн хувь хүний хөгжил төлөвшилд чиглэгдсэн төрөл бүрийн сургалт, арга хэмжээг зохион байгуулах
  13. Багшийн хөгжил, чадамжтай холбоотой санал, асуулгыг боловсруулах, тэдгээрийн үр дүнг нэгтгэх
Төстэй мэдээ