Захиалгат сургалт

ЗАХИАЛГАТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ СУРГАЛТ

Захиалгат сургалт нь төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, бусад байгууллагаас багш ажилтныхаа /удирдах ба бусад ажилтан/ мэргэжил, арга зүйг дээшлүүлэх, хувь хүний хөгжил, ур чадварыг дэмжихэд чиглэсэн тэгш боломжоор хангасан, багш, ажилтны хэрэгцээнд тулгуурласан уян хатан хөтөлбөртэй, зөвлөн, туслах сургалт арга зүйн төлбөртэй үйлчилгээ юм.

  • ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага боловсролын хөгжлийн бодлого болон сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйлчилгээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 Боловсролын сургалтын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч эдэлнэ.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрмийн 2 дугаар 2.1.3. мэргэжил дээшлүүлэх сонголттой, нээлттэй, уян хатан, тасралтгүй үйлчилгээг бий болгох;

  • АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БАЙГУУЛЛАГА

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт / “БМДИ” /Утас: 70140069/

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Сургалтын байгууллагын менежментийн алба. /Утас: 70140057/

Захиалгат сургалтыг нийслэл, орон нутгийн нэгж байгууллагын багшийн хөгжлийн төв эсвэл тухайн ажлын байр, болон Багшийн хөгжлийн ордон”д зохион байгуулна.

  • АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ДАРААЛАЛ

- Захиалагч тал нь захиалгат сургалт авах өдрөөс 1 сарын өмнө “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-д албан бичгээр (bichigкhereg@itpd.mn) хаягаар хүсэлтээ ирүүлэх.

-  Захиалгат сургалт авах хүсэлтэд сургалтын агуулга, чиглэл, хугацаа, холбогдох хаягийг тодорхой бичих, сургалт авах багшийн нэр заасан хүсэлт ирүүлэхгүй байх

- Сургагч багшийн нэг цагийн /45 минут/ хөлсний доод хэмжээ 40.000₮ /дөчин мянган/ төгрөг байна. Захиалгат сургалтын үргэлжлэх доод хугацаа 4 цаг байх ба түүнээс дээш цагийн сургалт авах тохиолдолд талууд талууд гэрээ байгуулна. Сургалтын нэг анги 30 хүртэлх оролцогчтой байна.

- Ажлын нэг ба түүнээс дээш өдрийн захиалгат сургалтад хамрагдсан оролцогчдын хүсэлтийг харгалзан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс батламж олгоно.

- Захиалгат сургалтын “Батламж” нэг бүрийн үнэ 5000₮ /таван мянга/ төгрөг байх бөгөөд энэхүү төлбөр нь сургагч багшийн ажлын хөлсөнд хамаарахгүй.

  • АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА

 - Захиалагч талаас  албан бичиг ирсэнээс хойш ажлын 5 өдөрт хариу мэдээлэл хүргүүлнэ.

 -  Захиалгат сургалтын үргэлжлэх доод хугацаа 4 цаг байна.

 - Захиалагч тал сургагч багшийн цагийн нийт хөлсийг сургалт эхлэхээс өмнө ажлын 5-аас доошгүй өдөрт багтаан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сан 100900015010 тоот дансанд шилжүүлсэн байна.  

  • АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД

- Захиалагч талаас албан бичиг явуулснаас хойш хүсэлтийг ажлын 5 өдөрт шийдвэрлээгүй, чанаргүй сургалт зохион байгуулагдсан бол Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захиргаанд бичгээр, цахимаар urgudul@itpd.mn хаягаар гомдол гаргах боломтой.

Төстэй мэдээ