Сонголтот сургалт

                      Сонголтот сургалт

Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалт гэдэгт хувь хүний хөгжил, тусгай хэрэгцээ, мэргэжлийн дидактикийн ур чадвар,ажлын байрны чиг үүрэгт чиглэсэн, тодорхой мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий тогтсон агуулга, тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх багц сургалт юм.

Эрх зүйн баримт, бичиг:

  1. Боловсролын тухай хууль
  2. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль
  3. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм /ЗГ-ын 2012 оны 180 дугаар тогтоол/
  4. “Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалт зохион байгуулах журам/ 2019 оны А/02 дугаар тушаал/
  • Хуулийн зохицуулалт

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 удирдах ажилтан,багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, ажлын байран дээр тасралтгүй хөгжих үйл явцын нэгдэл байх бөгөөд багшид үндэсний, орон нутгийн, байгууллагын, сонирхлын бүлгийн, багшийн түвшинд дэмжлэг үзүүлнэ, мөн 5.2.Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг үндэсний түвшинд багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, байгууллагын түвшинд захирал, сургалтын менежер, эрхлэгч, арга зүйч, сонирхлын бүлгийн түвшинд хамтын удирдлагын нэгдэл, багш өөрөө хэрэгжүүлнэ.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрмийн 2 дугаар зүйлийн  2.1.3. Мэргэжил дээшлүүлэх сонголттой, нээлттэй, уян хатан, тасралтгүй үйлчилгээг бий болгох, дүрмийн 2.1.4. мэргэжил дээшлүүлэх сургалтад мэргэжлийн байгууллагын оролцоог хангах, 2.2.14. багш бэлтгэх, давтан бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах; 

Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалтын журмын 1.3 дахь хэсэг Сонголтот сургалтыг багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн байгууллага, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж болно.

  • Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын баталсан “Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалт зохион байгуулах журам-н дагуу сонголтот сургалтыг БМДИ зохион байгуулдаг.

Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалтыг багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт арга зүйн төв байгууллага, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага (цаашид хамтрагч байгууллага гэх) хамтран зохион байгуулж болно. 

Сургалтын чанар, үр дүнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн алба хяналт тавьж үнэлгээ хийж ажиллана.  

 

  • Асуудлыг шийдвэрлэх дараалал.

Сонголтот сургалтын зарыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн www.itpd.mn сайт болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт пэйж хуудсаар нийтэд хүргэнэ.

Сургалтын хуваарийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн албанаас гарган medeelel@itpd.mn-ээр байгууллага дундад, хамтран ажиллаж буй байгууллагуудын цахим шуудангаар, оролцогчдод БМДИ-ийн www.itpd.mn сайт болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт пэйж хуудас зэргээр хүргэнэ.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хамтрагч байгууллагаас санал болгосон сургалтын нэгдсэн хөтөлбөр, сургалтын хөтөлбөрийн танилцуулга, сургалтын товыг БМДИ-ийн цахим хуудас (www. itpd.mn) байршуулж, нийтэд мэдээлнэ.

Сургалтад оролцогчдыг байгууллагын цахим хуудсаар дамжуулан сургалт эхлэхээс өмнө онлайнаар бүртгэнэ.

Сургалтын хөтөлбөрүүдээс оролцогч хүсэл сонирхол, хөгжих хэрэгцээндээ үндэслэн сонголт хийнэ. 

Сургалтын анги бүрдлийг судлагдахуунаас гадна мэргэжил харгалзахгүй нийтлэг хэрэгцээ, агуулгад суурилан зохион байгуулж болно.

Сургалтын арга, хэлбэр болон анги танхимын суудлын тооноос хамааран оролцогчдын тоог тогтооно. 

Сонголтот сургалтын хөтөлбөрийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын тушаалаар томилсон ажлын хэсэг хянаж шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргаж институтийн захирал батална.

Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалтын хөтөлбөр нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна./ Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалт зохион байгуулах журам -ын хавсралт-1 үзнэ үү/ Үүнд:

  • Тодорхой үе шаттайгаар хэрэгжихээр, үр дүнд нь сургалтад оролцогчдод шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшихээр багц хөтөлбөртэй байх
  • Сургалтын хөтөлбөрийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид бие даан, багаар хамтран боловсруулж болно.
  • Сургалтын хөтөлбөрт сургалтын агуулга, зорилго, зорилт, хэлбэр, арга зүй, хүрэх үр дүн, үргэлжлэх хугацаа, сургагч багш, сургалтын хэрэглэгдэхүүн суралцагчдад тавигдах шаардлага, үнэлгээ, зохилон байгуулалтын талаар дэлгэрэнгүй тусган, цогц байдлаар боловсруулж, хөтөлбөрийн товч танилцуулга бэлтгэн жагсёаалтад оруулсан байх
  • Сургалтын зорилго агуулга нь шинжлэх ухааны онолын үндэслэлтэй, олон улсын чиг хандлага, тухайн салбарын бодлогын хэрэгцээнд бодлогын хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн тусгай дидактикийн ур чадвар, хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц байх
  • Сургалтын арга зүй нь оролцоог хангасан, гүнзгийрүүлэн судлах, туршлага, судалгааны үр дүнг хуваалцах, мэдээллийн технологид суурилсан байх
  • Сургалтын багц хөтөлбөрийг /24 цагийн/ агуулгын хувьд залгамж холбоотойгоор боловсруулсан байх
  • Сургалтын хөтөлбөр боловсруулахдаа баталсан бүтцийг баримтлана. Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалт хөтөлбөрийн бүтцийг журмын /хавсралт 1/
  • Сургалтын хөтөлбөр боловсруулалт, сургалтын зохион байгуулалтыг насанд хүрэгчдийн онцлогт тохируулсан байх
  • Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах хэрэглэгдэхүүн/ гарын авлага, ажлын хуудас, заавар, зөвлөмж/-ийг ойлгомжтой, бүтээлч, идэвхтэй оролцоог дэмжихүйц байдлаар боловсруулсан байх
  • Сургалтын хөтөлбөрийг захирлын тушаалаар томилсон ажлын хэсэг хянаж, шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захиралаар баталгаажуулсан байх

Хамтран ажиллах байгууллагад тавигдах шаардлага:

  • Улсын бүртгэлд бүртгэлтэй бие даасан хуулийн этгээд байх
  • Сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй байх
  • Хүний нөөц, менежментийн чдавхтай байх
  • Нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлдэг байх
  • Гадаад, дотоодод мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, тэдэнтэй хамтран ажилласан туршлагатай байх
  • Байгууллагын зорилго нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зорилго, үндсэн чиглэлтэй нийцсэн байх
  • Сургалтын анги, танхим бүрдсэн байх /тусгай, орчин нөхцөл шаардах сургалт зохион байгуулах тохиолдолд/

Багш, судлаачдад тавих шаардлага:

  • Боловсрол судлал, Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, боловсролын удирдлага, мэргэжлийн дидактик, менежмент, хувь хүний хөгжил, судалгааны арга зүй, нийгмийн ажил, хүүхдийн хөгжил, чиглэлээр мэргэжил эзэмшсэн магистр ба түүнээс дээш боловсролын зэрэг, цолтой байх
  • Их, дээд сургуульд багш, удирдах ажилтан, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч мэргэжилээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Сургалтын хөтөлбөр, стандарт, сургалтын арга зүй сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээ, багш боловсролын чиглэлээр сургалт судалгааны ажлын туршлагатай
  • Насанд хүрэгчдийн сургалтын арга зүй эзэмшсэн, сургалт зохион туршлагатай байх
  • Хүнтэй ажиллах арга барил, харилцааны соёл эзэмшсэн, зөв төлөвшилтэй, ажил гүйцэтгэх чадвартай, хариуцлагтай ханддаг байх
  • Мэдээлэл харилцааны технологи ашигладаг, гадаад хэлээр мэдээлэл ашиглах чадвартай, судалгааны арга зүй эзэмшсэн, төлөвлөх, зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах, бичиж найруулах чадвар өндөртэй байх
  • Багаар хамтарч ажиллах, хувийн үзэл бодлыг тулгадаггүй, ойлголцлыг эрхэмлэдэг байх
  • Хувийн биенес үйл ажиллага, шашин, улс төрийн талаар болон бусад сурталчилгаа хийхгүй,тавигдсан шаардлагын дагуу ажиллах

Сургалтад хамрагдсан нийт багшийн мэдээллийг бүртгэл, мэдээллийн ажилтан нэгтгэн, байгууллагын цахим хуудаст байршуулж, сан бүрдүүлнэ.

Сургалт зохион байгуулсан тухай товч тайлан, заасан хичээлийн цагийн тооцоог гаргасан загвар, шаардлагын дагуу бичиж тайлагнана. Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалтын товч тайлангийн загвар, цагийн тооцооны хуудас-ыг Багшийн хөгжлийг дэмжих сонголтот сургалтын журмын хавсралт 4-аас үзнэ үү./

Сургалтын чанар, үр дүнд Бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн алба хяналт тавьж, үнэлгээ хийж ажиллана. Сургалт зохион байгуулах процессийн зураглалыг журмын хавсралт 5-аас үзнэ үү/.

  • Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн болон хамтрагч байгууллагаас санал болгосон сургалтын нэгдсэн хөтөлбөр, сургалтын хөтөлбөрийн танилцуулга, сургалтын товыг БМДИ-ийн цахим хуудас (www. itpd.mn) байршуулж, нийтэд мэдээлнэ.

Сургалтын хөтөлбөрийг сургалтын тов зарлахаас ажлын 10 өдрийн өмнө боловсруулж, хянуулж, баталгаажуулсан байна.

Сургалт жил бүр тогтсон хугацаанд үргэлжлэх ба сар бүрийн сондгой тоотой долоо хоногт Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйч, ажилтан нар, тэгш тоотой долоо хоногт хамтран зохион байгуулагчид удирдан явуулах бөгөөд нэг удаагийн үргэлжлэх хугацаа нь 2-3 академик цаг байна. 

  • Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Багшийн хөгжил, сургалтын технологийн албаны 70140058 утсаар болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахимаар /urgudul@itpd.mn/ хандаж болно.

Төстэй мэдээ