Улсын “Оны тэргүүний багш”шалгаруулах
  1. Улсын “Оны тэргүүний багш”шалгаруулах

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандарт ба ерөнхий боловсролын сургуулийг 11 ба 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх сургалтын төлөвлөгөөг чанартай хэрэгжүүлэхэд багш нарын үйл ажиллагааг эрчимжүүлэх хөшүүрэг болгон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нараас улс, аймаг, нийслэлийн "Оны тэргүүний багш"-ийг шалгаруулан урамшуулж, тэдний туршлагыг нийтийн хүртээл болгоход энэхүү болзол, аргачлалын зорилго оршино. 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан улсын "Оны тэргүүний багш" шалгаруулах мэргэжил, арга зүйн байгууллагын төлөөлөл бүхий улсын комисс нь аймаг, нийслэлээс шалгарсан бүх багшийн материалыг судлан тэдгээрээс улсын "Оны тэргүүний багш"-аар шалгаруулах хүмүүсийн нэрсийг тодруулсны дараа тухайн багшийн сургууль, цэцэрлэг дээр нь очиж ажилтай нь танилцан үнэлгээ дүгнэлт гаргана

Улс, аймаг, нийслэлийн комисс нь энэхүү болзолын шалгуур үзүүлэлтүүдээр үнэлсэн нийт онооны 95-аас дээш хувийг хангасан тохиолдолд тухайн багшийг болзол хангасан гэж үзэж, "Оны тэргүүний багш"-аар шалгаруулна.

  • Асуудлыг шийдвэрлэх дараалал

Улсын “Оны тэргүүний багш” шалгаруулах ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулдаг.

1 дүгээр шат аймаг, нийслэлээс ирүүлсэн багшийн материалтай танилцаж дүгнэлт гаргах

2 дугаар шат 1 дүгээр шатанд тэнцсэн багшийн хөтөлбөрийн хэрэгжилттэй ажлын байранд очиж танилцаж дүгнэлт гаргана.

2 дугаар шатны шалгаруулалтын үед тухайн багшийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харуулсан богино хэмжээний бичлэг хийж мэдээллийн хэрэгслээр сурталчилж багшийн хөгжил портайл сайт, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн /Institute of Teacher’s professional development/ itpd.mn цахим хуудсанд байршуулна.

Аймаг ба нийслэлийн дүүрэг бүр өөрийн харъяалалын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс жил бүр нэг багшийг "Оны тэргүүний багш"-аар шалгаруулна.

Аймаг, нийслэлээс шалгарсан "Оны тэргүүний багш" нараас улсын "Оны тэргүүний багш"-аар 5 багшийг сонгож шалгаруулна.

Улс, аймаг, нийслэлийн "Оны тэргүүний багш"-ийг жил бүр шалгаруулж, урамшуулна. 

Аймаг, нийслэлийн "Оны тэргүүний багш"-ийг тэдний боловсруулж, хэрэгжүүлсэн нэгж хичээлийн хөтөлбөр, багшийн "Ёс зүйн зөвлөл"-ийн тодорхойлолт, улсын "Оны тэргүүний багш"-ийг дээрх материалаас гадна тухайн багшийн ажлыг сургууль, цэцэрлэг дээр нь очиж шалгасан улсын комиссын үнэлгээ дүгнэлтийн материалыг тус тус үндэслэн шалгаруулна.

Оны тэргүүний багш"-ийн шалгуур, үзүүлэлт, Болзолын биелэлтийг үнэлэхэд бүрдүүлэх материал, Улс, аймаг, нийслэлийн "Оны тэргүүний багш"-ийн болзолын биелэлтийг үнэлүүлэх шалгаруулалтанд орох багш нь бүрдүүлэх материалын жагсаалт, Болзолыг үнэлж дүгнэх, "Оны багш"-ийг шалгаруулж урамшуулалын талаар Улс, аймаг, нийслэлийн “Оны тэргүүний багш шалгаруулах болзол, түүнийг дүгнэх аргачлал”-аас үзнэ үү.

Тухайн жилдээ улсын хэмжээнд 5, аймаг, нийслэлийн хэмжээнд аймгийн тоо, нийслэлийн дүүргийн тоотой тэнцүү 30 багшийг "Оны тэргүүний багш"-аар шалгаруулна. 

  • Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Сургууль, цэцэрлэгээс "Оны тэргүүний багш"-ийн болзолыг хангаж байгаа гэж үзсэн багш нарын асуудлыг Багш нарын зөвлөгөөний хурлаараа хэлэлцэн нэг багшийг шалгаруулж, түүний холбогдох материалыг нь бүрдүүлэн тодорхойлолт гаргаж, тухайн оны 11 сард багтаан аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлнэ.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар нь ажлын хэсэг томилон ажиллуулна. Ажлын хэсэг нь сургууль, цэцэрлэгээс "Оны тэргүүний багш"-д нэр дэвшүүлсэн багшийн сургалтын хөтөлбөр болон бусад материалыг судлан үзэж, нэг багшийг шалгаруулж, шийдвэрийг тухайн оны 12 дугаар сарын 1-ны дотор багтаан гаргана.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар нь "Оны тэргүүний багш" шалгаруулсан ажлынхаа товч танилцуулга, тухайн багшийг дэвшүүлж буй үндэслэл, дүгнэлт бүхий албан бичиг болон шалгаруулсан багшийн материалыг тухайн оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 

Улсын "Оны тэргүүний багш"-аар шалгаруулсан шийдвэрийг дараагийн оны 1 дүгээр сарын 10-ны дотор гаргаж, нийтэд мэдээллэнэ. 

Багш нарын баяр 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэдэг болсноос хойш хичээлийн жилээр хугацааг тооцож 5 дугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэл Оны тэргүүний багш шалгаруулна.

Шалгарсан нэг багшийн хөтөлбөрийг БМДИ-д 5 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 10-ны дотор ирүүлэх ба хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй.

Үндэсний түвшинд “Оны тэргүүний багш” шалгаруулж, шалгарсан багшийн шагналыг Монголын багш нарын баяраар гардуулна.

  • Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд хэнд хандах

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Urgudul@itpd.mn хаягаар гомдол гаргаж болно.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ