Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн материалд дүгнэлт гаргах

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны  “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн материалд дүгнэлт гаргах

“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

  • Хуулийн зохицуулалт:.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батална.

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт арга зүйн төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн  “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох эсэх шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. 

Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрт үндэслэн багш, ажилтанд “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн  үнэмлэх олгоно.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Боловсролын тухай хууль /2002 он/.
  • Бага, дунд боловсролын тухай хууль /2002 он/
  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль /2002 он/
  • Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль /2018 он/
  • МУ-ын ЗГ-ийн 382 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам /2018 он/
  • Ёс зүйн зөвлөлийн үлгэрчилсэн журам /2018 он/
  • “Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” /БСШУС-ын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралт
  • Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах, мэргэжлийн зэрэг хэвээр хадгалах журам ” /БСШУС-ын сайдын 2019 оны А/854 дугаар тушаалын хавсралт.
  • Сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журам /ЗГ-ын 2013 оны 229 дүгээр тогтоолын хавсралт / 
  • Асуудлыг шийдвэрлэх байгууллага:

“Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох эсэх шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрт үндэслэн багш, ажилтанд “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх олгоно.

  • Асуудлыг шийдвэрлэх дараалал:

Мэргэжлийн зэрэг олгох санал, хүсэлтийг багш, заах аргын нэгдэл эсхүл сургалтын байгуулагын удирдлага гаргаж болно.

Мэргэжлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална:

 -  Сурлагын амжилт;

 -  Мэргэжил, арга зүйн ур чадвар;

 -  Суралцагч, багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж;

 -  Өөрийгөө хөгжүүлсэн байдал.          

 - Багш, ажилтны албан тушаалын онцлогоос хамаарч мэргэжлийн зэрэгт тавих шалгуур  ялгаатай байна.

Хүсэлт гаргасан багш нь заах аргын нэгдлийн, сургалтын менежер/арга зүйч, захирал нь багш нарын зөвлөлийн хуралд тус тус тухайн мэргэжлийн зэрэгт тавих шалгуур хангасан /нотлох баримт/ талаар танилцуулга хийнэ. Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн багшийн бүрдүүлсэн материалыг заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийг багш нарын зөвлөлийн хуралд танилцуулна.

Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах, мэргэжлийн зэрэг хэвээр хадгалах журам ” /БСШУС-ын сайдын 2019 оны А/854 дугаар тушаалын хавсралт.

Мэргэжлийн зэрэг олгох санал, хүсэлтийг багш, эсхүл цэцэрлэгийн удирдлага гаргаж болно.

Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хүсэлтийг жил бүрийн 3 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгчид гаргах бөгөөд хүсэлт гаргагч дараах материалыг бүрдүүлнэ.

Мэргэжлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална:

Хүүхдийн хөгжлийн ахиц;

Мэргэжлийн ур чадвар

Хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж

Өөрийгөө хөгжүүлсэн байдал.

Багш, удирдах ажилтны албан тушаалын онцлогоос хамаарч мэргэжлийн зэрэгт тавих шалгуур болон үзүүлэлт нь ялгаатай байна.

 “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багшийн материалыг магадлан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар томилон ажиллуулна.

 

 “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш, ажилтны материалыг магадлан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг аймаг, нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар томилон ажиллуулна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага /Багшийн мэргэжил дээшлүүлэх институт/ нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт аймаг, нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн нэр дэвшигчийн материалыг магадлан шалгаж, дүгнэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

  • Асуудлыг шийдвэрлэх хугацаа
  • Мэргэжлийн зэрэг олгохыг хүсэх хугацаа

Ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтан Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хүсэлтийг жил бүрийн 3 дугаар сард сургалтын байгууллагын захиргаанд гаргах бөгөөд хүсэлт гаргагч журамд заасан материалыг бүрдүүлнэ:

Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хүсэлтийг жил бүрийн 3 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгчид гаргах бөгөөд хүсэлт гаргагч дараах материалыг бүрдүүлнэ.

  • Мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах хугацаа

Ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах багш нарын зөвлөлийн хурлыг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулна.

Цэцэрлэгийн багшид мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах заах аргын нэгдлийн хурлыг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулна. 

Ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны Зөвлөх багш мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш, ажилтны  нэрсийн жагсаалт, нотлох материал, багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг сургалтын байгууллага жил бүрийн 5 дугаар сарын эхний хагаст аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ,

“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш нарын нэрсийн жагсаалт, энэ журамд заасан шалгуурыг тус тус хангасныг нотлох материал, заах аргын нэгдлийн хурлын тэмдэглэл, шийдвэрийг цэцэрлэг жил бүрийн 5 дугаар сарын эхний хагаст аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ.

  • Зөвлөх багш мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш, ажилтны материал, ажлын хэсгийн дүгнэлт гаргах хугацаа

Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан гэж үзсэн багш, ажилтны материал, ажлын хэсгийн дүгнэлт, арга зүйн зөвлөлийн хурлын шийдвэрийг жил бүрийн 6 дугаар сарын эхний хагаст багтаан багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллагад хүргүүлнэ. 

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллага нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт аймаг, нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн нэр дэвшигчийн материалыг магадлан шалгаж, дүгнэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 6 дугаар сард хүргүүлнэ.

  • Гомдол гаргах

Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа нь үр дүнд суурилсан, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэсэн зарчмыг зөрчсөн, шалгуур хангаагүй багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгосон, шийдвэрийн баталгаажилт хууль бус гэж үзсэн тохиолдолд багш, ажилтан нь аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн хороонд болон боловсролын сургалтын байгууллага бол тухайн байгууллагын багш нарын төлөөлөл бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлд гомдол гаргаж болно. 

Мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаанд энэхүү журамд заасан зарчмыг зөрчсөн, шалгуур хангаагүй багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгосон, шийдвэрийн баталгаажилт хууль бус гэж үзсэн тохиолдолд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.3, 12.4-т заасан зөвлөлд багш, ажилтан нь гомдол гаргаж болно.

Багш, ажилтан гомдол гаргахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-д заасныг баримтална.

 

Төстэй мэдээ