Төрөлжсөн сургалтын хөтөлбөрт эрх олгох

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.11. багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх зорилго бүхий  сургалтын хөтөлбөрт үнэлгээ дүгнэлт өгөх, үр дүнгийн мэдээ тайланг авна.  

  • АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БАЙГУУЛЛАГА

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт  /“БМДИ”/

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь жил бүрийн 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 1/нэг/ сарын хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн төрөлжсөн сургалтын хөтөлбөр хүлээн авч сургалт зохион байгуулах зөвшөөрөл олгодог.   

Сургалтын хөтөлбөрт магадлан дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг захирлын тушаалаар баталгаажуулж байгууллагын цахим хуудсаар мэдээлэлийг олон нийтэд  хүргэнэ.

  • АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ДАРААЛАЛ

Хөтөлбөрт эрх олгох шалгуур үзүүлэлт

  • Сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй байх
  • Багшлах боловсон хүчний дэлгэрэнгүй мэдээллийг тусгах
  • Сургалтын хөтөлбөрийн агуулга нь боловсролын бодлого чиглэлтэй уяалдаа холбоотой байх
  • Сургалт явуулах хэрэглэгдэхүүний жагсаалттай байх
  • Хөтөлбөрт тусгагдсан сэдвүүдийг заах аргачлал, лекцийн хичээлд ашиглах цахим үзүүлэнг бэлтгэж хавсаргах
  • Зорилтот бүлгийн хэрэгцээнд үндэслэсэн байх
  • Хөтөлбөр нь багшийн тодорхой чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байх
  • Оролцогчдын хэрэгцээ, сонирхолд сургалтын зорилго, агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн үнэлгээний хувилбарууд тохирсон байх
  • Сургалтын идэвхтэй, бүтээлч арга хэлбэрийг хэрхэн хэрэглэх, сургалт зохион байгуулах хугацаа тодорхой байх
  • Сургалтын зорилго, зорилтод нийцүүлэн үр дүнг үнэлэх арга, хэлбэр, шалгуур үзүүлэлтийг төлөвлөж боловсруулсан байх
  • Сургалт явуулах санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт тооцоог тодорхой гаргах, сургалтын төлбөр тогтоосон үндэслэлийг тодорхойсон байх
  • Өмнө нь зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг дахин ирүүлсэн тохиолдолд сургалт явуулсан ажлын тайланг хамт ирүүлэх /энэ хөтөлбөрт 2 жилээр эрх олгоход нөлөөлнө./                                                  
  • АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим хуудсаар жилд нэг удаа төр, төрийн бус байгууллага, хувь хүн, иргэдээс  ЕБС, СӨББ-ийн багш нарт тодорхой ур чадвар олгох сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах сургалт явуулах агуулгыг баталгаажуулах талаар 1 сарын хугацаатай зарлал мэдээллийг олон нийтэд хүргэнэ.

Зарлал мэдээлэл хүргэснээс хойш 1 сарын хугацаанд сургалтын хөтөлбөр хүлээн авч ажлын хэсэг томилогдоно.

Хөтөлбөр хүлээн авч дууссан хугацаанаас хойш 1 сарын хугацаанд дүгнэлт гаргана.

 

  • АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Сургалтын байгууллагын менежментийн албаны 701400576 утсаар болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн urgudul@itpd.mn цахим шуудангаар хандаж болно.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захиргаанд дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан бичгээр гомдол гаргаж болно.

Төстэй мэдээ