ЦАХИМ СУРГАЛТЫГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ, АРГА ЗАМЫН ТАЛААР БАГШ НАР ХЭЛЭЛЦЭВ

Отгонтэнгэр Их сургууль жил бүрийн багш нарын баярыг угтан “Дээд боловсролын шинэчлэл” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай. Багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, түүнийг практикт нэвтрүүлэх зорилготой энэ удаагийн хурал “Цахим сургалтыг сайжруулах боломж, туршлага, арга зам” сэдвийн хүрээнд нийт илтгэгчдийн судалгааны ажлыг хэлэлцэж олон шинэлэг санаа, санаачилгыг хуваалцлаа. Тус хуралд ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Бадарч “New Normal”-Шинэ эгэл байдал ба боловсрол,Боловсролын зээлийн сангийн захирал, доктор, профессор Ж.Ариунболд “Дээд боловсролын бодлогын зарим асуудлууд”сэдвээр илтгэл хэлэлцүүлж, өнөөгийн дээд боловсролын тулгамдаж буй асуудал болоод цаашдын гарцын талаар санал дэвшүүлсэн юм.

Энэ жилийн эрдэм шинжилгээний  хурлын илтгэл бүрцахим сургалтыг сайжруулах арга зам, боломж, цахим сургалт суралцагчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг тусгаснаараа онцлог байв.Мөн багшийн заах арга, ур чадварыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн чанар чансааг сайжруулж нийгмийн эрэлтэд нийцүүлэхэд чиглэсэн бодит санал санаачилгыг дэвшүүлж, судалгаанд суурилснаараа онцлогтой боллоо.

Мөн Олон улсын багш нарын баярын өдрийг угтан, Отгонтэнгэр Их сургууль шилдэг багш, шилдэг судлаач багш, шилдэг залуу багш нараа тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн шилдэг багшаар ХС-ийн багш доктор Х.Алтанхундага, шилдэг судлаач багшаар ХС-ийн багш, докторН.Хосбаяр нар шалгарсан юм.

Төстэй мэдээ