Говь-Алтай аймгийн БСУГ-ын төлөөлөлтэй уулзлаа

Өнөөдөр Говь-Алтай аймгийн БСУГ-ын дарга Р.Батмөнх мэргэжилтнүүдийн хамт БМДИ-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Захирал Ж.Болормаа байгууллагын 2016 оноос хойш хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд БМДИ-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулж, багшийн хөгжил, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тус аймгийн БСУГ-ын дарга, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ