ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс болон Япон улсын Хүүхдийг ивээх сан хамтран өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд 21 аймаг 9 дүүргийн БСУГ, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд тэгш хамруулах боловсролын үндэсний семинар зохион байгуулж байна.

Энэхүү семинарт Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, МУБИС, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны багш судлаачид сургагч багшаар ажиллаж байна.

Семинарын үеэр Нээлттэй нийгэм форумын тэтгэлгээр БМДИ-ээс эрхлэн гаргасан “Тэгш хамруулан сургахад багшид туслах арга зүй” туршлагын эмхтгэлийг орон нутгийн ЕБС-уудад хүргүүлэхээр хүлээлгэн өглөө.

Төстэй мэдээ