НОМЫН САНЧИД ОНЛАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Өнөөдөр БМДИ-ээс 2020 оны багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын 2-р шатанд хамрагдах Ерөнхий боловсролын сургуулийн 30 Номын санчийг Google meet видео холболтоор ажлын байрнаас нь сургалтад хамрууллаа.

Тус сургалтыг БМДИ-ийн арга зүйч Ч.Жаргал, С.Чулуунцэцэг нар удирдан явуулсан бөгөөд номын санчид “Уншигчдын хэрэгцээг судлах арга зүй” болон “Ажилтны ёс зүй, харилцааны ур чадвар” зэрэг агуулгуудыг судалж, харилцан санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төстэй мэдээ