НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД МЭРГЭЖЛЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙНА

Өнөөдөр БМДИ-ээс 2020 оны багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын 2-р шатанд хамрагдах Ерөнхий боловсролын сургуулийн 36 менежер танхимын сургалтад хамрагдаж байна.

Тус сургалтыг БМДИ-ийн Сургалтын байгууллагын менежментийн албаны дарга, доктор Р.Туяа, арга зүйч, доктор Л.Отгонтуяа, арга зүйч С.Ариунгэрэл нар удирдан явуулж байгаа бөгөөд сургалтын менежерүүд “21-р зууны суралцагчийн онцлог”, “Багш мэргэжлийн ёс зүй, ур чадвар”, “Хувь хүний ур чадвар /Холбоо тогтоох чадвар/“, болон “Арга зүйд суурилсан хичээл төлөвлөлт” зэрэг агуулгуудыг судалж, харилцан санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Төстэй мэдээ