ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАГШ НАР ОНЛАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Өнөөдөр БМДИ-ээс 2020 оны багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын 2-р шатанд хамрагдах Тусгай хэрэгцээт боловсролын 20 багшийг Google meet видео холболтоор ажлын байрнаас нь сургалтад хамрууллаа.

Тус сургалтыг БМДИ-ийн Тэгш хамруулан сургах, сургалтыг дэмжих ажилтны хөгжил хариуцсан арга зүйч Ч.Жаргал удирдан явуулсан бөгөөд тусгай хэрэгцээт боловсролын багш нар "Цогц дэмжлэгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх арга зам" болон "Амьдрах ухааны ур чадвар /Стресс зохицуулах, тунгаан бодох чадвар/ " зэрэг агуулгуудыг судалж, харилцан санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төстэй мэдээ