НИЙГМИЙН АЖИЛТНУУД ОНЛАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Өнөөдөр БМДИ-ээс 2020 оны багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын 2-р шатанд хамрагдах орон нутгийн 36 Нийгмийн ажилтанг Google meet видео холболтоор ажлын байрнаас нь сургалтад хамрууллаа.

Тус сургалтыг БМДИ-ийн Нийгмийн ажилтан, дотуур байрын багшийн хөгжил хариуцсан арга зүйч Э.Золжаргал удирдан явуулсан бөгөөд нийгмийн ажилтнууд "Сурагчдын сэтгэл зүйг оношлох, зөвлөгөө өгөх арга зүй" болон Өсвөр насны сурагчдын зөв хандлага, шударга байдлыг нэмэгдүүлэхэд эцэг эхийн оролцоо" зэрэг агуулгуудыг судалж, харилцан санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төстэй мэдээ